Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Одеттын түүх энэ амралтын өдрүүдээр...
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын энэ сарын үзвэрийн хаалтын тоглолт “Хунт нуур” балет байх нь. Москвагийн их театрын тайзнаа 1877 онд анхлан Бегичев Владимир Петрович тавьж сонгодог, тэр дундаа балетын урлаг дөнгөж хөгжиж байсан Монголын тайзнаа 1975 онд анх балетмейстр Б.Жамъяндагвын дэглэлтээр тавигдсан түүхтэй. Ийн Монголын театрын тайзнаа 41 дэх жилдээ тоглогдож буй П.И.Чайковскийн сонгодог бүтээлүүдийн ноён оргилын нэг “Хунт нуур” балет энэ амралтын өдрүүдээр УДБЭТ-ын тайзнаа хоёр удаа тоглогдоно.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий үзэсгэлэнт гүнж Одеттын тухай өгүүлэх уг бүжгэн жүжгээ П.И.Чайковский Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн 1855 онд бичиж дуусгажээ. Одетта эмгэнэлт хувь заяаны эзэн хэдий ч төгс төгөлдөр хайр дурлалын бэлгэдэл юм. Судлаачид “Хунт нуур” балетыг XIX зууны романтик балетын бүхий л элементийг цогцлоосон гэж үздэг бөгөөд XX зууны театрын хөгжлийг тодорхойлогч хэмээдэг. Тус балетын тасалбарыг monda.mn сайтаар захиалах боломжтой.

0 Сэтгэгдэл