Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Энэ өдөр түүхэнд
Цэрэг дайн, галт зэвсгийн түүхэнд хувьс­гал хийсэн суут бүтээлүүдийн нэг бол яах аргагүй зургаа үсэрдэг автомат гар буу. Самуэл Кольт гэгч усан цэргийн сургагч залуугийн хөлөг онгоцны зангуу татах зарчмаас санаа аван зохиосон Кольт гар буу XIX зууны дунд үеэс зэрлэг өрнөд төдийгүй дэлхий даяар өргөн тархаж, өдий хүртэл ашиглагдсаар иржээ. Гурван жилийн турш автомат гар бууны загвар дээр ажилласан тэрээр 1839 оны энэ өдөр 45 мм-ийн калибр бүхий гар бууныхаа патентийг авснаар Кольт гар буу үхэр бууны эрин үеийг эцэс болгосон түүхтэй.

Анх үйлдвэрлэгдэж эхлэхдээ “Патерсон” нэртэй байсан буу хожим “Техас” болон өөрчлөгдсөн ч харамсалтай нь, 1942 онд Кольтын үйлдвэр дампуурч, тэрээр усан доорх мина зохион бүтээх ажилд ханцуй шамласан гэдэг. Кольт мина зохион бүтээх ажилд таван жил зарцуулсан ч төдийлэн амжилтанд хүрэхгүй л байв. Бизнес нь уналтад орох дөхөөд байсан үе буюу 1847 онд тэрээр рейнжерүүдийн ахмадаас кольт бууны маш том захиалга авч үйлдвэрлэлээ өргөжүүлж, Уитни-Уиль хотноо сэргээн босгосон байна. 1845-1846 оны хооронд болсон Техас-Мексикийн дайнд эл гар бууны үүрэг их байсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан