Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Якутчууд ди Каприод мөнгөн Оскар олгоно гэнэ

Оскарын шагналд зургаан удаа нэр дэвшээд өнөө хүрэл энэ хүндтэй шагналыг хүртэж амжаагүй яваа холливудын нэрт жүжигчин, өөрсдийн шүтээн Леонардо ди Каприод зориулж якутчууд өөрийн гэсэн мөнгөн “Оскар” бэлтгэхээр шийдвэрлэжээ.
“Оскар”-ын мөнгөн баримлыг бүтээхийн тулд тус улсын 144 иргэн өөрсдийн мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийг хандивласнаар энэ шагнал ойрын үед бэлэн болох гэнэ. Жүжигчинд өгөх 30 см өндөртэй цул мөнгөн “Оскар” нь гартаа якут үндэсний сав чорон /нэг төрлийн цом/ барьсан байх юм байна. “Энэ арга хэмжээ якутын иргэд холливудын жүжигчинд хэр хайртай, түүнийг хэрхэн бишрэн шүтдэгийн илэрхийлэл болно. Тэрээр Оскарын шагналд зургаан удаа нэр дэвшсэн ч өнөө болтол хүртэж чадаагүй. Ийм болохоор бид өөрсдөө түүнд өөрийн гэсэн ийм шагнал хүртээхээр шийдсэн юм” гэж зохион байгуулагчид нь ярьжээ.
Леонардо Ди Каприо энэ онд найруулагч Алехандро Гонсалеса Иньярритугийн “Амьд гарсан нь” киононы гол дүрээр бас “Оскарын” шагналд нэр дэвшээд байгаа юм.
Наад шагналыг авах гэж Якутск орно, бөөн зардал. Монголоосоо буцсан дээр
hunii hund doligonood oorsdiinhondoo ohod yadag bainaa yumtai garuud ve

Оскарын шагналд зургаан удаа нэр дэвшээд өнөө хүрэл энэ хүндтэй шагналыг хүртэж амжаагүй яваа холливудын нэрт жүжигчин, өөрсдийн шүтээн Леонардо ди Каприод зориулж якутчууд өөрийн гэсэн мөнгөн “Оскар” бэлтгэхээр шийдвэрлэжээ.
“Оскар”-ын мөнгөн баримлыг бүтээхийн тулд тус улсын 144 иргэн өөрсдийн мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийг хандивласнаар энэ шагнал ойрын үед бэлэн болох гэнэ. Жүжигчинд өгөх 30 см өндөртэй цул мөнгөн “Оскар” нь гартаа якут үндэсний сав чорон /нэг төрлийн цом/ барьсан байх юм байна. “Энэ арга хэмжээ якутын иргэд холливудын жүжигчинд хэр хайртай, түүнийг хэрхэн бишрэн шүтдэгийн илэрхийлэл болно. Тэрээр Оскарын шагналд зургаан удаа нэр дэвшсэн ч өнөө болтол хүртэж чадаагүй. Ийм болохоор бид өөрсдөө түүнд өөрийн гэсэн ийм шагнал хүртээхээр шийдсэн юм” гэж зохион байгуулагчид нь ярьжээ.
Леонардо Ди Каприо энэ онд найруулагч Алехандро Гонсалеса Иньярритугийн “Амьд гарсан нь” киононы гол дүрээр бас “Оскарын” шагналд нэр дэвшээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
2016.02.25
2016.02.25



















