Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хятадад намын гишүүд, зүтгэлтнийг оршуулах ёслолыг журамлах нь

Хятадын эрх баригчид авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд коммунист намын гишүүд, зүтгэлтнүүдийг  оршуулах ёслолыг журамлахаар төлөвлөж байна.
Тус улсын засгийн газрын есөн ч нэгж байгууллага “Байгальд ээлтэй оршуулах ёслолтой холбоотой зааварчилга” гэгчийг хамтран боловсруулсны дотор намын зүтгэлтнүүдийг оршуулахад байгаль орчинд халгүй байдлаар зохион байгуулж байх тухай оржээ. Намын зүтгэлтнүүд төдийгүй, гэр бүлийнхэн энэ журмыг мөрдөж байх ёстой гэнэ.
Хятадад талийгаачид нэг метр хавтгай дөрвөлжин газар ногдох ёстой атал зарим хүнийх үүнээс хэт их байгаа, тэгээд ч шарилын, хөшөө дурсгал зэрэг нь хэт тансаг байгаа нь авлигтай холбоотой байж магадгүй хэмээн эрх баригчид үзэж байгаагаас ингэж журамлахаар шийджээ.
“Манайд нэг хүний оршуулгад нэг метр хавтгай дөрвөлжин газар өгдөг байхад зарим түшмэлийнх хэд дахин том. Бас их тансаг байгаа нь авлигатай холбоотой байж болох юм” гэж оршуулах салбарын шинжээч Ян Гэньхай хэлж байна.
Байгаль ээлтэй шинэ журам гэдэг нь чандрыг далай тэнгист цацах, эсвэл модны дэргэд булах, тусгай байранд залах зэргийг хэлж байгаа юм байна.
Нанкин хотын дарга байгаад авлигын хэргээр 15 жилийн хорих ял авсан Зи Зянье гэхэд л нэг удаа оршуулгын газраас 150 хавтгай дөрвөлжин метр газрыг бараг 77 мянган доллараар худалдаад авчихсан байсан гэж Beijing News мэдээлж байсан юм. Хотын өндөр албаны түшмэлүүд асар үнэтэй тансаг авс захиалаад байгаа тухай Шаньси мужийн Тайюань хотын оршуулгын газрын ажилтан бас ярьсан байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан