Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Зохиолч Ж.Заяабаатарын хандивын тоглолт болно
“Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” дууны зохиолч, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Жалчингийн Заяабаатарыг танихгүй хүн цөөхөн. Түүний эрүүл мэндийн байдал сүүлийн үед тааруу байгаа. Монголын нэрт сэтгүүлч, зохиолч эл эрхэм элэгний хорт хавдартай болж яаралтай эмчлүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Түүний эмчилгээний зардалд тус дэм болох үүднээс хандивын тоглолт ирэх сарын 1-ний өдөр “Улаанбаатар Палас”-т зохион байгуулагдах гэж байна. Тиймээс үзэг нэгт болон найз нөхөд, ах дүү хамаатан садан түүний эмчилгээний зардалд чин сэтгэлээсээ туслахыг уриалж байгаа юм.

Утга зохиолд хайртай хүн бүрийн хайрыг хүлээсэн түүний эрүүл мэндийн байдалтай холбогдуулан сэтгэлийн алгаа нээхийг хүсч байна. Мөн түүний “Алтан-Өд” шагнал хүртсэн “Омог босоо Хавт Хасар” түүхэн романыг Монголын зохиолчдын эвлэлээс авах буюу эмчилгээнд нь тус дэм болох боломжтой юм байна. Хандив өгөхийг хүссэн найз нөхөд, ах дүү болон сэтгэл зүрхнээс дэмжигчид “Хаан” банкны 5376168776, “Худалдаа хөгжлийн банк” 465002815 дансанд сэтгэлийн хандив өргөж болох юм байна. “Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” дуу, “Омог босоо Хавт Хасар” зэрэг олон түмэнд танигдсан уран бүтээлчийн эрүүл мэндэд тус дэм болохыг уриалж байна.

0 Сэтгэгдэл