Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цогт тайжийн цагаан байшин - Монгол Улсынтүүх соёлын газар
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Чин толгойн хэрэмнээс зүүн хойшоо 20 гаруй километрт Халдунзүрх ууланд Туул голын хөндийд оршино. Цогт хунтайжийн ээж Мадай Тайгал хатны өргөө номын сургууль байсан цагаан ордны суурь юм. Байшинг гадуураа хэд хэдэн жижиг хэрэмтэй, дуган хэлбэртэй, хятад вааран дээвэртэйгээр бариулжээ. Зүүн өмнөд хэсэгт хэрмийн хаалга байжээ.

Эргэн тойронд нь суурин газрын үлдэгдэл болов уу гэмээр зүйл олон байдаг учраас энэхүү байшинг тойрон олон хүн оршин суудаг байсан гэж үздэг. Уг ордыг эртний нийслэл Хархорум хотын барилгын уран загвар маягаар барьсан бөгөөд ордонд маш их хөлгөн судар, янз бүрийн ном бүхий баялаг номын сан байжээ. Ордны зүүн овоон дээр чулуун яст мэлхий урлан хийж тавьсан нь ур хийцээрээ Хархорум хотод байсан чулуун яст мэлхийтэй адил байжээ. Энэ толгойг Мэлхийт гэдэг. Одоо энд байшингийн хананы үлдэгдэл,  чулуун тавцан бичигтэй хөшөө байдаг. Тэр хөшөөнд энэхүү байшингийн цогцолбор дурсгалыг 1601 оноос барьж эхэлсэн тухай түүхийг Монгол, Төвдээр бичжээ. Энэ хөшөөнөө “Туул мөрний тансаг талын өрнө зүгт Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд этгээдэд төмөр үхэр жилийн хөхөө сарын 15-наас Сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой (1617) жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав” гэсэн бичээс бий. Цагаан байшингийн барилгууд нь 1627-1630 оны хооронд дотоодын ноёдын дайн самуунд олон дахин өртсөнөөс болж дахин сэргээгдэж чадаагүй юм. Энэ орд харшийн дурсгалыг 1971 онд улсын хамгаалалтанд авчээ. Туул голын хөндийн энэ хавь газрыг Бор булан гэдэг бөгөөд ямар ч зун гандаж хуурайшдаггүй нутаг ажээ. Эндээс зүүн хойш 20-иод километрт харагдах Заамар уул нь ямар ч өвөл зутардаггүй нутаг юм. Иймд энэ хавийн нутгийг “Ган болдоггүй Бор булан, Зуд болдоггүй Тосон Заамар” гэж нэрлэдэг ажээ.

Цогт хунтайж: 1581онд Чингис хааны алтан ургийн хүн Гэрсэнзийн удам Баарай хошуучийн хүү болон төржээ. Багаасаа гэрээр монгол бичигт суралцсан тухайн үеийн боловсролтой хүмүүсийн нэг байсан бөгөөд орчуулагч, яруу найрагч, цэргийн зүтгэлтэн байжээ. Буддын шашны улааны урсгалыг баримтлагч, Цахарын Лигдэн хааны бодлогыг тууштай дэмжигч байсан билээ. Өөрийн тугийн доор 40 мянган цэрэг захирч эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан учраас түүхэнд мөнхрөн үлдсэн. Манж нарыг дагалдагч ноёдуудад хавчигдан ганцаардсан тул арга буюу 1630 онд эх орноо орхин Хөх нуурт ирж Цахарын Лигдэн хаантай нэгдэн Манжийн эсрэг тууштай тэмцсээр 1637 онд дайны талбарт амь үрэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан