Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Энэтхэгт гэр бүлийн 14 хүнээ алаад өөрийгөө егүүтгэсэн аймшигт хэрэг гарлаа

Энэтхэгийн Тхане хотын иргэн 35 настай Ханстил Варакар гэр бүлийн 14 хүнээ хутгалж алаад дараа нь өөрийгөө боож амиа егүүтгэсэн  аймшигт хэрэг гарсан байна. Тус хотод баярын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ажилтай Варакерын гэр бүл тийм ч ядуу биш хот, тойрогтоо л чинээлэг айлын тоонд ордог байжээ.
Цагдаагийнхны мэдээлснээр бол бямба гарагийн орой Варекарынх зочин хүлээн авч шуугилдаж байгаад унтацгаасан гэнэ. Шөнийн 02 цагийн үед гэмт этгээд хаалгаа дотроос нь түгжээд эхнэр, найман хүүхдээ, бас гурван дүү бүсгүй, эцэг эхээ унтаж байхад нь хутгалж алаад өөрийгөө дүүжилсэн байна. Гэр бүлийнхнээ хөнөөсөн зэвсэг нь яг өөрийнх нь цогцосны дэргэд байсан гэнэ. Энэ аймшигт гэмт хэргийн тухай энэ гэр бүлээс шархдаж үлдсэн ганц бүсгүй дүүгээс нь хуулийнхан тодорхой мэдсэн байна. Шархадсан бүсгүйн хашгирахыг хөршүүд нь сонсоод гүйж ирсэн ч хаалга нь дотроосоо түгжээтэй байсан болохоор цонхыг нь хагалан орж аймшигт хэргийг ул мөрийг харцгаажээ. Ингээд цагдаа  дуудаж, хуулийнхан ч хүрэлцэн ирсэн байна.
Хутганы шархтай бүсгүйг эмнэлэгт хүргэн тусламж үзүүлж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Одоогоор гэмт хэргийн шалтгаан нөхцөл тодорхойгүй байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
gaihaad baih yum alga da manaid ch gesen iim yum sonin hebleleer bainga garch baigaa shuudee
Энэтхэг Пакистанууд бол ердоо муусайн цыганууд шуу дээ. Орос Европоор гэртээ хонодоггуй .гэр огвол гудамжинд ун даг.ор огвол шалан дээр унтдаг вокзал орчмоор мэрэг толог хийж хулгай луйвар хийж явдаг торолхийн бузрууд шуу дээ. Хамгийн бузар хумуус
iimerhkuu suulgui chono mongold olshirch asuudal uusgeed baigaa shuu.ene arai dendsen zerleg suulgui chono baina.
Ийм мэдээлэлээр их гачидаж байлаа.
iim todorhoigui yum bicheed baihdaa yahav dee
Ийм хэрэггүй мэдээлэл бүү тавиач, ухамсар дорой нэгэнд нь ингэж бөөнөөр нь алдаг юм гэж зааж өгч байгаа юм шиг,Хаа хамаагүй энэтхэгийн ***** манайд ямар хамаатай юм бэ. Энэ сайтынхан ихэвчлэн хов жив, хэрүүл маргаан, гэгээлэг бус мэдээлэл их тавих юм.
Хамгийн их уншсан