"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Эрчим хүч үржүүлэх хайбрид төхөөрөмж зохион бүтээжээ
Монголын эрдэмтэд, инженерүүд нийлж эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж зохион бүтээжээ. Энэ төхөөрөмжийг “Органик энержи” групп, “Ногоон хот” ассиоциацтай хамтран утаатай тэмцэх, эрчим хүчний хязгаарлалтгүй болох, айл өрх, уул уурхайг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах зорилгоор зохион бүтээсэн байна.

Уг төхөөрөмж нь 3 квт цахилгааныг долоо дахин өсгөж, 20 квт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм байна. Ингэснээрээ зардлыг асар ихээр хэмнэж, нийслэлчүүдийн толгойны өвчин болоод буй утааны асуудлыг шийдэх бололцоо бүрдэж байгаа гэж тэд үзлээ.
Жишээлбэл, 30 м.кв талбайтай амины орон сууцыг нэг сарын турш 20-25 хэмийн дулаан байлгахад хэрэглэгдэх дулааныг тооцож киловатт цагаар гаргажээ. Нэг жилд 2660 квт цаг зарцууллаа гэж бодоход 322,273 төгрөгийн зардал гарна. Эсвэл хүйтний улиралд нүүрс авч халаалаа гэхэд дундажаар 840 мянган төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна. Харин энэхүү эрчим хүч өсгөн үржүүлэх төхөөрөмжийг ашигласнаар ердөө 68,163 төгрөг зарцуулах юм. Гэхдээ энэ төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, гэр хорооллын айл өрхүүдийн халаалт, цахилгааны асуудлыг төхөөрөмжийн тусламжтайгаар шийдэх шийдвэрийн Засгийн газраас гаргах ёстой аж.
Хэрвээ энэхүү орчин үеийн дэвшилтэт хайбрид төхөөрөмжийг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг халвал заавал орон сууцжуулах гэлгүй утаанаас салах бололцоо нээгдэж буйгаараа онцлог гэж “Органик энержи” группийн болон “Ногоон хот” ассиоцаас мэдээлж байгаа юм.
Тухайлбал, таван ханатай гэрийг халаахад жилд 14380 квт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станцад жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо бий. Уг төхөөрөмжийг ашигласнаар цахилгааны өртөг нь буурч 1 квт нь 25 төгрөг болж жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоо гарсан байна.
Уг төхөөрөмжийн нээлтийн үеэр уг төслийн багийн ахлагч, “Органик энержи” группын захирал, инженер О.Ганболд нэг тонн нүүрснээс гаргадаг дулаанаас энэ төхөөрөмжийг ашиглан өсгөх эрчим хүч хамаагүй хямд өртөгтэй тул эдийн засгийн үр ашигтай гэсэн үг.
Энэ төхөөрөмжийг ашиглах менежментийн асуудлыг шийдсэний дараа хэрэглэгчдэд түгээнэ. 100 кВт геноратр өдөрт 1 сая төгрөгийн шатахуун шаарддаг. Хэрвээ энэ төхөөрөмжийг хэрэглэвэл хамаагүй хямд зардалтай байх болно гээд олон давуу талтай.
Хятад, Японоос хамтарч тодорхой санал бидэнд ирсэн. Гэвч бид тэдний саналыг хүлээж авч хэрэгжүүлэхэд тодорхой цаг хугацаа орох байх. Ямартай ч, олон улсын хэмжээнд патент нь батлагдсаны дараа цаашид хэрхэхийг шийднэ. Хамгийн гол нь Монголд ашигтай тохиолдолд бид саналыг хүлээж авна” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Балт
Сайхан мэдээ байна баяр хүргэж амжилт хүсий! Гэхдээ онолын хувьд шинээр энерги бий болдоггүй, устаж алга болдоггүй, нэг төлөвөөс нөгөөд шилжидэг гэдэг шиг санаж байна. Туршилт амжилттай болсон бол батлагдлаа л гэсэн үг биз дээ. Поактик онолын /үнэний/ шалгуур гэдэг шүү дээ.
2016.03.07