Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Багдад хотод халдлага болжээ

Б.БААТАР

Багдад хотод бөмбөг дэлбэрч 28 хүн амиа алдсан байна. Лалын ахан дүүс хөдөлгөөн, Лалын дайчид өөрсдийн хийсэн хэрэг хэмээн хүлээж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Дэлбэрэлт Багдад хотын зах дээр болж, түүнд энгийн иргэд өртсөн юм. Захын хаалганы хажууд бөмбөг хоёр удаа дэлбэрч, үүнээс үүдэн 28 хүн амиа алдсан харамсалтай хэргийг хотын цагдаагийн албаныхан мөрдөж байсан ч төд удалгүй Лалын дайчид хэргээ хүлээсэн байна. Энэ үеэр нийт 71 хүн гэмтэж, бэртсэн аж. Харин амиа алдсан хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд байжээ. Багдад хотод сүүлийн үед террорист халдлага ихээр гарах болсон юм. Үүнийг ажиглагчид Лалын дайчид Сирийн газар нутгаас хөөгдөн Ирак руу орж байгаагийн нэг илрэл гэж тайлбарласан. Зарим эх сурвалж ч ингэж үзэж буйгаа илэрхийлэх болсон. Иракийн Засгийн газар АНУ-тай хамтран аюулгүй байдалдаа анхаарч байгаа ч Америкийн цэрэг армийн тусламж хэрэгтэй байгаагийн нэг жишээ гэх нь байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан