Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Н.Эрдэнэ: Шүүгчид дуу нэгтэйгээр алтан цом өгсөн
-Дэлхийд данстай монгол циркчид алтан цомоо гардлаа-

А.АКЭРКЭ

“Идол” олон улсын циркийн наадмын мөнгөн цомын эзэд болох Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид Испани улсад зохиогдсон ес дэх удаагийн олон улсын тэмцээнээс “Алтан цом” гардлаа. Тэд шидэх банз, дудартай акробатын төрөлд оролцож, шүүгчдийг төдийгүй бусад орны жүжигчдийг суудлаас нь  босгосон талаар бид өмнө  мэдээлсэн. Харин энэ удаад Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэтэй “Үгийн солио” булангаараа холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрээр тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласнаас гадна Монголын циркчдийн продюссер нь юм.

-Юуны өмнө танд болон жүжигчдэдээ “Алтан цом” гардсанд баяр хүргэе. Монголчууд маань бүгд л баяртай байна. Та манай уншигчидтай баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Хамгийн түрүүнд шүүгчид дуу нэгтэйгээр манай жүжигчдэд алтан цом өгсөн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мэдээж надад бол сайхан байна. Сэтгэл өндөр байна. Эх орноо төлөөлж оролцоод алт авлаа. Шүүгчид хүртэл манай жүжигчдийн үзүүлбэр дуусахад бүгд босч алга ташлаа. Энэ бол маш том хүндлэл.

-Манай жүжигчид өөрсдөө ямар сэтгэгдэлтэй байна вэ. Яг хажууд нь байгаа хүний хувьд тэдний баяр, хөөрийг мэдрээд сайхан байгаа байх?
-Бүгд л сэтгэгдэл өндөр байна. Тэмцээн дөнгөж сая дууслаа. Одоо гурван цагийн дараа ОХУ-ын нийслэл рүү явж, дараагийн тэмцээндээ оролцох гэж байна.

-Тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгөхгүй юу. Ямар учиртай тэмцээн юм бэ?
-Орост болж буй энэ тэмцээн нь тус улсад болж байгаа ес дэх удаагийн олон улсын чанартай уралдаан. Шидэх банз, шидэлттэй акробат гэсэн хоёр номероор оролцохоос гадна миний бие шүүгчээр ажиллана.

-Ингэхэд хэдийд эх орондоо ирэх вэ?
-Энэ сарын 10 гэхэд оччих болов уу.

-Цаг зав гаргасанд баярлалаа. Та бүгдэд дахин “Алтан цом” авчрахыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Бид хичээх болно.
0 Сэтгэгдэл
циркийн байрыг циркчдэд өгөөчээ.Ард түмний хөрөнгийг яахаараа Давгадорж авдаг юм бэ?
циркчидэдээ баяр хүргэе,, ямар сайхан мэдээ ,та бүгдийг ард түмэн ,төр засгаа шагнаж урмыг нь хөөргөх байгаа та нартаа их баярлаж сууна ,сайн яваад эх орондоо ирээрэй амжилт.
Sain baina. AMJILT!
Хамгийн их уншсан