Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Өмнөд Солонгос, АНУ-д цөмийн цохилт өгнө гэж Пеньян заналхийлэв

Даваа гарагаас эхлэхээр төлөвлөсөн  АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургууль нь Умард Солонгосын аюулгүй байдалд заналхийлж, аюул учруулах юм бол БНАСАУ эхлээд цөмийн цохилт өгөх болно гэж тус улсын Батлан хамгаалах хорооны мэдэгдэлд дурдсан байна.
“Цөмийн урьдчилсан цохилт өгөхөөр Солонгосын ардын армийн дээд удирдлага шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцнэ” гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК дамжуулжээ.
АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуульд Пентагон В-2,  Northrop B-2 Spirit бөмбөгдөгч онгоц болон стратегийн бусад зэвсэглэлүүдээ Солонгосын хойг руу илгээж байгаа юм. Хамтарсан сургуульд америкийн 15, Өмнөд Солонгосын 300 мянган цэрэг оролцох юм байна.
Энэ хээрийн сургууль болох гэж байгаатай холбогдуулан Пеньян бас Вашингтон, Сөүлийн аюулаас хамгаалах хариу төлөвлөгөө бэлтгэжээ.
“Манай цэргийн дээд удирдлагын түвшинд Өмнөд Солонгосыг чөлөөлөх, АНУ-ын нутагт цохилт өгөх өөрийн гэсэн төлөвлөгөө бий” гэж БНАСАУ-ын энэ мэдэгдэлд дурдсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан