Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
15 орны циркийн жүжигчид Монголд тоглоно

“Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолтыг “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ, Монголын Үндэсний цирктэй хамтран гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Шилдэг циркчдийн тоглолтод оролцохоор олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай жүжигчид манай улсад ирнэ. Тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм.
Циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ.
Мөн илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид, Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзны үзүүлбэрээрээ оролцох юм. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд сонирхолтой үзүүлбэрээ үзүүлэх аж.

0 Сэтгэгдэл