Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
АНУ Есдүгээр сарын 11-ний халдлагын төлөө Иранаас төлбөр нэхлээ

2001 оны есдүгээр сарын 11-нд америкт болсон  халдлагын төлөөнөө АНУ-ын Нью-Йорк хотын шүүх Иран улсаас 10,5 тэрбум долларын нөхөн төлбөр шаардсан шийдвэр гаргажээ. Шүүгчдийн үзсэнээр бол энэ аймшигт халдлага үйлдсэн “Аль-Кайда” бүлэглэлд Тегеран дэмжлэг үзүүлж байсан, үүнийгээ үгүй гэж баталж чадахгүй гэсэн байна.

Шүүхийн тогтоосноор бол Иран улс энэ халдлагын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд 7,5 тэрбум долларын нөхөн төлбөр өгөхөөс  гадна гурван тэрбум долларыг халдлагын дараа иргэд албан байгууллагад даатгал олгосон даатгалын компаниудад өгөх ёстой гэнэ хэмээн Bloomberg агентлаг мэдээллээ.

“Аль-Кайда” зэвсэгт бүлэглэлийн 19 дайчин иргэний агаарын тээврийн дөрвөн онгоц барьцаалан хоёр нь Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхгийг, нэг нь Пентагоныг мөргөн сүйрсэн юм. Дөрөв дэх онгоцны зорчигчид эсэргүүцэл үзүүлсний үрээр Пенсильванид хээр унаж сүйрсэн юм.
Энэ халдлагын улмаас нийтдээ 2973 хүн амь үрэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
буруу нь юу бнаа.
uursduu unagaachihaad bolioch de
Вьетнам, Серби, Ливи, Ирак, Афганистан гээд олон орны энгийн иргэдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөрөө эхлээд өгчих.
ИРАК БУРУУТАЙ ГЭЭД ИРАКТ ДАЙРЧ ОРООГҮЙ БИЛҮҮ. ОДОО ИРАН БУРУУТАЙ БОЛЖ ТААРАВ УУ. ТЭГВЭЛ ИРАК УЛСЫГ МӨХӨӨЖ САДДАМЫШ АЛСАН ЯЛАА ХЭЗЭЭ ЯАЖ АМЕРИК УЛС ХҮЛЭЭХ ГЭЖ БАЙНА ВЭ
америкууд үйлийн үрээ л эдэлсэн.Хохь нь
энэ америкууд чинь харин зоргоороо улс уу аан. бусдыг шууд буруутгаад л мөнгө нэхэж байдаг. харин тэр үйлдсэн этгээдүүд нь бүгд саудын арабын этгээдүүд байсан тэднээсээ юмаа нэхэж авсан юм болов уу?
Хамгийн их уншсан