Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Альберт Эйнштейний мэндэлсэн өдөр
Германы эрдэмтэн, физикч Альберт Эйнштейн 1879 оны гуравдугаар сарын 14-ний энэ өдөр Ульеме хотын жижиг худалдаачны гэр бүлд төржээ. Тэрээр ээжийнхээ шахалтаар зургаан настайгаасаа эхлэн хийл тоглож сурсан бөгөөд тэр үеэс хөгжимд дуртай болсон байна.

Түүний талаар ХХ зууны суут сэтгэгч, Английн математикч, философич, түүхч Бертран Рассел “Миний бодлоор, шинжлэх ухааны ажлуудаа хийж, хийл тоглох нь Эйнштейнд чамгүй их аз жаргал мэдрүүлдэг байсан. Эйнштейнтэй харилцсан ямар ч хүн сэтгэлийн асар их таашаал мэдэрдэг байсан. Мянган хүний нэгэнд л заяадаг гоц ухаан, толгой эргэмээр нэр хүндтэй хэдий ч тэрээр ямагт эгэл боргил байж, өчүүхэн ч хамраа сөхч, өөрийгөө бусдаас дээгүүр тавьж байгаагүй. Тэр бол аугаа эрдэмтэн төдийгүй аугаа хүн байсан юм” гэж байжээ.

Тэр харьцангуйн онолыг гаргаж, цацрагийн онол, броуны хөдөлгөөн гэх хэд хэдэн сэдвээр эрдмийн бүтээл туурвиж байсан. Мөн масс ба энергийн уялдаа холбооны асуудлаар нээлт хийж байсан.1921 онд түүний фотоэффектийн хууль, физикийн онолын салбарт хийсэн эрдмийн ажлыг нь үнэлж Нобелийн шагналаар шагнаж байжээ.

1955 оны дөрөвдүгээр сарын 18-нд түүнийг нас барсны дараа фотохимид хэрэглэдэг хэмжээсийг түүний нэрээр нэрлэх болсон байна. Мөн Эйнштейний нэрэмжит шагналыг ч бий болгожээ.
Дашрамд сонирхуулахад, МУИС-ийн физикийн багш, профессор О.Лхагваа 2010 онд Эйнштейний нэрэмжит шагналыг гардан авч байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан