ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Путин Сириэс цэргээ гаргах тушаал өглөө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд энэ гуравдугаар асрын 15-ны өдрөөс эхлэн Сирид байгаа оросын цэрэг зэвсгийг гаргах тушаал өгсөн байна. Тэрээр Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзах үеэрээ ингэж тушаажээ.
“Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний өмнө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Ийм учраас маргаашаас эхлэн Сирид байгаа манай цэргийн бүлэглэлийн үндсэн хэсгийг гаргаж эхлэх хэрэгтэй” гэж Путин мэдэгджээ.
Орос хүн цөөтэй ч байлдах чадвартай төрөл бүрийн цэрэг багтсан тийм хүчнийг Сирид богино хугацаанд бүрдүүлж чадсан гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглээд энэ бол энхийг сахиулах үйлсийн эхлэл, мөн зөрчилдөөнтэй байгаа орнуудад сайн жишээ болно гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ үеэр Оросын цэргийн нисэх хүчин энэ хугацаанд 2000 орчим зэвсэгт дайчныг устгасан гэж мэдээлсэн байна.
Хэдийгээр Сириэс цэргээ гаргаж байгаа ч ОХУ тус улсын засгийн газарт зэвсэг, цэргийн техник нийлүүлэх, цэргийн мэргэжилтнүүдийг нь сургах ажлаасаа татгалзахгүй гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны тэргүүн Виктор Озеров хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд энэ гуравдугаар асрын 15-ны өдрөөс эхлэн Сирид байгаа оросын цэрэг зэвсгийг гаргах тушаал өгсөн байна. Тэрээр Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзах үеэрээ ингэж тушаажээ. “Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний өмнө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Ийм учраас маргаашаас эхлэн Сирид байгаа манай цэргийн бүлэглэлийн үндсэн хэсгийг гаргаж эхлэх хэрэгтэй” гэж Путин мэдэгджээ.
Орос хүн цөөтэй ч байлдах чадвартай төрөл бүрийн цэрэг багтсан тийм хүчнийг Сирид богино хугацаанд бүрдүүлж чадсан гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглээд энэ бол энхийг сахиулах үйлсийн эхлэл, мөн зөрчилдөөнтэй байгаа орнуудад сайн жишээ болно гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ үеэр Оросын цэргийн нисэх хүчин энэ хугацаанд 2000 орчим зэвсэгт дайчныг устгасан гэж мэдээлсэн байна.
Хэдийгээр Сириэс цэргээ гаргаж байгаа ч ОХУ тус улсын засгийн газарт зэвсэг, цэргийн техник нийлүүлэх, цэргийн мэргэжилтнүүдийг нь сургах ажлаасаа татгалзахгүй гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны тэргүүн Виктор Озеров хэлжээ.
0 Сэтгэгдэл
X
5 han sariin dotor isis but nergelee oros getel usa udur bolgon bumbugduud ymar ch nemer alga zevseg ni gej huuhdiin togloom yum uu haishaa yum
2016.03.15























