Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Гэрэлт ирээдүй рүү хөтлөх харанхуйгаас сунгасан гар
Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Дайн тулаан, үймээн самуунаас эхлээд дэлхий дахинд өрнөж буй үйл явдал, халуун цэг бүрт ёс мэт явж байдаг хүмүүс бол гэрэл зурагчид. Үүрсэн камернаасаа өөр өөрийгөө хамгаалах “зэвсэг”-гүй энэ хүмүүс юуны төлөө исгэрэх сумыг ч үл тоон ингэж явдаг тухай эргэцүүлж байв уу. Амь насаараа дэнчин тавьж алдар нэр, хөрөнгө мөнгөний хойноос яваагүй нь мэдээж. Угаас сайн зураг авдаг гээд сая саяар цалинждаг зурагчин ч гэж үгүй.

Тэд гагцхүү үнэн мөний төлөө л явж байгаа хэрэг. Илжиг модон худрагандаа... гэдэг шиг эрсдэл дүүрэн энэ мэргэжлийг сонгосон гэрэл зурагчдын хувьд “олимп” хэмээн тодотгож болох уралдаан бол “World press photo”. 60 дахь жилтэйгээ золгож буй уг уралдаан тухайн жилийн шилдэг гэрэл зураг, гэрэл зурагчныг шалгаруулдаг.

“Hope for a new life”

Энэ  булангийнхаа хойморт залах анхны зургаар саяхан болж өнгөрсөн 2016 оны “World press photo” уралдааны гран при шагналт, Сербийн дүрвэгсдийнтухай өгүүлэх “Hope for a new life” зургийг онцоллоо.

Энэ жилийн “World press photo” уралдаанд 128 орны 5775 гэрэл зурагчин нийт 82 мянга 591 зураг ирүүлснээс эцсийн шатанд хоёр зураг тунаад байв. Шүүгчдийг талцуулахад хүргэсэн хоёр зургийн эцсийн хэлэлцүүлэг тэдгээрийн гоо зүй, техникийн болон сэтгэлзүйн асуудалд чиглэж, эцсийн дүнд Австралийн гэрэл зурагчин Уорен Ричардсоны бүтээл шалгарсан юм. Есөн төрөлд шилдгүүдийг тодруулдаг уралдааны “Ерөнхий мэдээ”-ний төрөлд дүрвэгсдийн сэдэв давамгайлж, тэд Европын баруун эрэгт хүрч байгаа талаар зургууд ар араасаа цуварч байв. Ялангуяа, Грекийн хил дээр түгжигдсэн, галт тэргэнд чихцэлдсэн, цагдаа нартай мөргөлдөж буй дүрвэгсдийн зураг их байв. Түүнчлэн, Сирийн дайн, Парисын халдлага, Непалийг ниргэсэн газар хөдлөлтийг дүрсэлсэн зургууд ч их ирүүлсэн байв. Энэ бүх сэдвээс илүүрхэж, оны шилдгээр шалгарсан зураг нь Сербиэс Унгар руу дүрвэж, хил давж буй гэр бүлийнх байв.

“Эйженс Франс”-ын гэрэл зургийн дарга Франсис Кон шүүгчдийг ахалж байсан бөгөөд тэрээр зургийн тухай “Бид шалгаруулалт дуусахын өмнөхөн энэ зургийг анзаарсан ба чухал зураг гэдгийг мэдэж байсан. Маш энгийн өгүүлэмжтэй хэр нь хүчтэй зураг. Ялангуяа хэрээстэй хашааны бэлгэдэл их анхаарал татсан. Энэ зураг миний бодлоор дүрвэгсдийн талаархи бодит байдлыг харуулж чадсан маш сайн зураг” гэсэн бол шүүгч Ван Уоллес “Энэ бол өнгөрсөн онд авсан дүрвэгсдийн тухай зургуудаас хамгийн гайхалтай нь. Гэрэл зургийн хувьд хүчтэй хэр нь маш нарийн аястай. Дүрвэгсэд, тэдний аяллын талаар бүх шатанд авсан мянга мянган зураг харж байхад уг зураг үнэхээр нүдэнд туссан.

Зурган дээрх эрэгтэйн нүүр анхаарал татна, улмаар хүүхдийг олж харна. Дараа нь хэрээстэй хашааны үзүүр тодорч, харанхуйгаас сунгасан гарыг анзаарна. Энэ бол аяллын төгсгөл биш, маш удаан үргэлжлэх ирээдүйн нэгээхэн хэсгийн төгсгөл юм. Миний хувьд энэ бол оны зураг” хэмээсэн байна.

Уорен Ричардсоны хувьд эл зургаа 2015 оны наймдугаар сарын 28-нд Унгарын өмнөд хил дээр авсан бөгөөд гэрэл мэдрэх чадвар буюу ISO-г 6400, хөшигний хурдыг 5 секунд, өрцийг 1.4 нээлттэйгээр дан 24 мм-ийн дуран ашиглаж буулгасан нь гэрэл зурагчид төдийгүй мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан