Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Герман улс алтны нөөцөө гадаадаас татаж эхэллээ
Германы Холбооны банк гадаада; хадгалж байсан алтны нөөцөө эргүүлэн татаж эхэллээ гэж Бундесбанкны ерөнхийлөгч Йенс Вайдман Deutsche Welle Йенс телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна.
Герман улс алт хадгалах шинэ журам, зарчим мөрдөх болсон тухай банкир онцолжээ.

Энэ шинэ зарчмаар бол  2020 он хүртэл ХБНГУ-ын нийт алтны нөөцийн тал хувийг Франкфуртэд зөөж хадгалах болсноос гадаадад хадгалж байсан нөөцөө ийн эргүүлэн татаж байгаа гэнэ. “Энэ журмын дагуу бид Франкфуртэд нийтдээ 11,5 тэрбум евротой тэнцэх 366 тонн алтаа зөөж авчран хадгалах юм. Ингэснээр энд Германы нийт алтны нөөцийн 41,5 хувь болох 1400 тонн алт цугларна” гэж тэр хэлжээ.

Харин нөөцийн алтны үлдэх хэсгийг Герман улс Лондон, Нью-Йоркод  хадгалах юм байна. Үүний зэрэгцээ Парис дахь Францын төв банкинд заримыг нь хадгалах талаар хэлэлцээр хийж байгаа гэнэ.

Герман улс 3400 тонн алтны нөөцөөрөө дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан