Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Умардын “өдөөн хатгалгад” бэлэн байхыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч уриаллаа

Умард Солонгосын зүгээс ирэх өдөөн хатгалгын хариуд өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Хын Хе  өөрийн захиргааны өндөр албаны хүмүүстэй хийсэн зөвлөгөөнийхөө үеэр анхаарууллаа гэж Рёнхап агентлаг дамжууллаа.

БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг тавьиад байгаа ч Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт АНУ-ын аюулын эсрэг цөмийн зэвсэг, пуужингийн туршилт шинээр хийхэд бэлэн байхыг даалгасан юм.
“Олон улсны хамтын нийгэмлэг Умард Солонгосын эсрэг хатуу хориг тавиад байгаа ч энэ улс Ким Чен Уны даалгавраар цөмийн цэнэг, балластик пуужин туршихаар байнга өдөөн хатгаж байна” гэж Пак Хын Хегийн хэлснийг Рёнхап агентлаг иш татжээ. Тэр бас хэрвээ ийм хориг байгаагүй бол эдний өдөөн хатгалга бүр илүү, хүчтэй байх байлаа гэсэн байна.

1950-1953 оны Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосын зүгээс 2,8 мянган удаагийн өдөөн хатгасан үйлдэл гарч энэ бүхний улмаас 5000 хүн амь үрэгдсэн гээд “Өнөөдөр бол Солонгосны хойгийн ирээдүйн тухайд илүү чухал цаг үе” гэжээ.

Нэгдүгээр сарын 6-нд Умард Солонгос цөмийн цэнэг туршсан бол хоёрдугаар сарын 7-нд цөмийн цэнэгт хошууг 12 мянган км тээх  пуужин тээгч туршсаны дараагаар Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хүндрээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
өөрсдийгөө америкаар тоглуулсан үндэстэн
Ингэхэд энэ бидэгд ямар ч падлий байхгүй шүү. Доторхи асуудлаа яая гэж байж худлаа мэдэмхийрцгээд яахийн
aldaagui bichij surmaar yum Солонгосны биш Солонгосын шүү дээ...
Эхлээд өөрсдөө өдөөд байх хэрэггүй. АНУ дагаж үндэстнээ хагалсан бууны ноход цээрлэлээс айгаад байгаа юм байна л даа
энэ авгай элэг нэгт хойт Солонгосынхоо эсрэг тавьсан хоригоо цуцлаад, АНУ-ыг энэ хэргээс холдуулж буцаавал хэн ч, аль нь ч өдөөн хатгалага хийхгүй дээ.Одоо бол умард биш, Өмнөд нь АНУ-тай нийлж өдөөн хатгалга хийж,цэргийн сургуулилт хийгээдбайгаа биз дээ.
Ингэхэд энэ бидэгд ямар ч падлий байхгүй шүү. Доторхи асуудлаа яая гэж байж худлаа мэдэмхийрцгээд яахийн
Хамгийн их уншсан