Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг 57.7 хувийн саналаар чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх нууц санал хураалт явууллаа. Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн 57.7 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Дээрх асуудлыг одоогоос хоёр долоо хоногийн өмнө чуулганаар чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч олонхын санал аваагүй тул Т.Жамбаажамц ажилдаа үлдсэн. Тэгвэл лхагва гарагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулж 63.6 хувийн саналаар дэмжсэн тул чуулганаар эцэслэхээр болсон юм.

Сануулахад, Т.Жамбаажамц нь 2025 оны нэгдүгээр сард Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байх үед томилогдож байсан буюу нэг жил 10 сар ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан