Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Белгийн онгоцны буудалд дэлбэрэлт болж 17 хүн амь үрэгдэж 20 хүн шархадлаа

Белгийн нийслэл Брюсселийн нисэх онгоцны буудалд хоёр ч удаа дэлбэрэлт болж 17 хүн амь алдан хэдэн арван хүн шархадлаа хэмээн ТАСС агентлаг дамжууллаа.
“Одоогийн байдлаар 17 хүн нас барж, хэдэн арван хүн шархдаад байна хэмээн аврагчид мэдээллээ. Хөнгөн бэртэл авсан хүмззсийг тоолж тооцоход хэцүү байна. Дэлбэрэлт болсон зорчигчийн танхим утаагаар дүүрээд байна” гэж гал сөнөөгчид ярьсан байна.

Белгийн Прокурорын газар нисэх буудалд болсон энэ дэлбэрэлтийг халдлага гэж хэлэхэд арай эрт байна гэж Politico сонин бичжээ. Дэлбэрэлт болохын өмнө арабаар хашгирах дуун сонсогдож гал нээсэн байна гэж Belga агентлаг мэдээлжээ.

Белгийн олон улсын нисэх буудал нь нийслэл Брюсселиэс зүүн хойш 11 км-т оршдог Кавентем хотод байрладаг. “Нисэх буудлын хүлээх танхимд хоёр дэлбэрэлт болж хүмүүс амь алдлаа. Нисэх буудлыг бүрэн бүсэлж, нисэх онгоцны болон буудлыг чиглэсэн авто машины хөдөлгөөнийг хаагаад байна. Одоогоор цагдаа, түргэн тусламж, гал унтраах машинууд л дохиогоо хангинуулан цувж байна” гэж Laatste Nieuws хэвлэл мэдээлжээ.

Британийн телевизийн Sky News сувгийн мэдээлснээр бол дэлбэрэлт америкийн American Airlines компанийн бүртгэлийн цонхны ойролцоо болсон байна. Белгийн эрх баригчид хүмүүсийг нисэх буудлаас нүүлгэн шилжүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан