Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Белгид болсон цуврал халдлагаар 34 хүн амь үрэгдэж 250 хүн шархаджээ

Белгийн нийслэл Брюссель хотын олон улсын нисэх буудалд мягмар гарагийн өглөөгүүр хоёр дэлбэрэлт болсон. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлж байгаагаар бол эхний бөмбөг нисэх буудлын орох хаалганаас 200 метрийн зайд дэлбэрсэн бол хоёр дахь нь барилга дотор American Airlines компанийн онгоцны бүртгэлийн газрын дэргэд  илүү хүчтэй дэлбэрсэн байна.
Энэ хоёр дэлбэрэлтийн улмаас 14 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн бэртэж шархаджээ.

Үйл явдалтай холбогдуулан Белгийн засгийн газар яаралтай хуралдаж, энэ бол террорист халдлага гэж үзсэн байна. Дэлбэрэлт болсон газраас шахидын гурван ч бүс олдсон гэж  Белгийн VRT телевиз мэдээллээ. Онгоцны буудлыг бүрэн хааж онгоц буух нисэхийг зогсоон зорчигчдыг нүүлгэн шилжүүлж ойр орчмын замын хөдөлгөөнийг хаажээ.
Үүний дараахан үйл явдалд цочирдсон хүмүүс тайвширч амжаагүй байхад  хотын төвд метроны Maalbeek өртөөний орох хаалганы дэргэд дахин дэлбэрэлт болж 20 хүн нас барж, 55 хүн шархадсан байна.

Метроны энэ станц Европын зөвлөлийн албан байрнаас холгүй байдаг юм байна. Засгийн газар мягмар гарагт терроризмын аюулын дөрөвдүгээр зэрэг зарлан хүчний бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулан нийслэлийн замын бүх хөдөлгөөнийг зогсоон, галт тэрэгний буудал, метроны зогсоолуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, ард иргэдийг байгаа газраасаа гуамжинд гарахгүй байхыг анхааруулжээ. Сургууль цэцэрлэг, соёлын бүхий л байгууллагуудыг хаасан байна.

Нисэх буудалд бөмбөг дэлбэлсэн байж магадгүй гурван ч хүний зургийг бас олсон байна. Тэд олон хүмүүсийн дундуур, дугуйтай тээш түрээд түлхэлцэн яваа нь хальсанд буужээ.
Германы цагдаагийнхан Белгийн нийслэлд халдлага, дэлбрээлт үйлдсэн байж болох  гурван хүнийг сэжиглэн барьсан байна. Косовогийн харьяат энэ гурван хүн белгийн дугаар бүхий машин унаж явжээ.

Белгийн нийслэл дэх энэ аймшиг хэргийн хариуцлагыг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл хүлээсэн байна. Тэд эхлээд ийм халдлагыг Сирид үйлдэхээр бэлтгэж байсан ч Салах Абдесалам гэгчийг парист болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан хэмээн гуравдугаар сарын 18-нд Белгид баривчилсны төлөө Брюссельд бөмбөг дэлбэлэхээр өөрчилсөн нь энэ гэнэ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан