Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Якуза нарын дайн Японы бараг дөрөвний нэгийг хамарлаа
Энэ он гарсаар 17 удаагийн ийм мөргөлдөөн болсон тухай Сайд нарын танхимын хуралдааны дараа, Нийгмийн аюулгүй байдлыг сахиулах комиссын тэргүүн Таро Коно хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдээд “Нөхцөл байдал бүр аюултай хэмжээнд хүрээд байна” гэжээ.
Япондоо томд орох якуза нарын “Ямагути-гуми” бүлэглэлийн хэсэг гишүүн эндээсээ салж өнгөрсөн оны наймдугаар сард өөр нэг шинэ “Кобэ ямагути-гуми” гэдэг бүлэглэлд нэгдсэнээс энэ зөрчил эхэлсэн байна. Ингэж гишүүд нь гарсан ч гэсэн “Ямагути-гуми” бүлэглэл өнөөдрийн байдлаар 14 мянган гишүүнтэй бол, шинэ “Кобэ ямагути-гуми” бүлэглэл нь 6000 орчим гишүүнтэй гэнэ.
“Ямагути-гуми” ямар ч байсан япондоо зохион байгуулалттай гэмт хэргийн хамгийн том бүлэглэл хэвээр, цагдаагийн байгууллагын мэдээгээр мэргэжлийн якуза нарын 46 хувийг өөртөө нэгтгэж байгаа юм байна. Хэвлэлүүд “Ямагути-гуми” бүлэглэлийн гишүүдийн тоог янз бүрээр хэлж байна. Зарим нь 14 мянган гишүүнтэй гэж байгаа бол оросын newsru.com сайт 23 мянган гишүүнтэй гэж бичиж байгаа юм.
Бүр 1915 онд байгуулагдаж байсан “Ямагути-гуми” бүлэглэл якуза нарын 500 орчим жижиг бүлэглэл, 2500 орчим фирмийг хянадаг гэнэ.
Кобэд толгойлогч нь байдаг энэ бүлэглэл зөвхөн нийт Японоор зогсохгүй АНУ, Азийн орнуудад ажиллагаа зохион байгуулдаг гэдэг.

2015 оны аравдугаар сарын 20-нд японы цагдаагийнхан энэ бүлэглэлийн удирдагчийн нэг Кэнзи Эгути гэгчийг баривчилсан. Энэ бүлэглэлээс гишүүд нь салан тусгаарлаж гарсны дараахан 2015 оны аравдугаар асрын 1-нд бас цагдпаагийнхан эдний гишүүн 29 хүнийг баривчилж байсан юм.
Японы 47 аймгийн 44-т нь өөрийн салбартай энэ том бүлэглэл 1980 онд бас задарч, нэг хэсэг нь салж явах үеэр бас зөрчил маргаан, бүр зэвсэгт мөргөлдөөн болж 300 гаруй мөргөлдөөний үеэр хүний амь үрэгдэж, олон хүн шархдаж байсан юм байна. Тэр үед “Ямагути-гуми”-ийнхан “Итива-кай” бүлэглэлийнхэнтэй зөрчилдөж байжээ.
Якуза нар японы соелын нэг хэсэг шуу ?тэд японы орондоо уйлчлэнэ шуу ? Манай улс торчдоос илуу их орончид шуу ?
Луйварчидаас татвар толохгуй хумуус , парламентын луйварчин гишуудыг хянадаг бас ашигтай ? Женког аль эрт луйвардсан монгииг аль эрт авчихсан байхдаа ? Татвар нь бас якуза нарыг ашигладаг юм Ард тумэн дундаа якуза нэртэй шуу? Манай их хурлын гишуудээс ч нэртэй шуу ?
Ямагучи, Кэнжи Эгучи, Ичикава гэж бич.
ХААНА БАЙНАА ТЭР ИХ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ, ДЭЭД ЗЭРГИЙН ЁС СУРТАХУУНТАЙ ЯПОН ОРОН, ЯПОН ХҮМҮҮСЭЭ, КИМУРО АЯАКО ГЭДЭГ СЭТГҮҮЛЧ ӨӨРСДИЙГӨӨ ИХ ГЭГЭЭРСЭН ХҮМҮҮС ГЭЭД МАГТААД, МОНГОЛЧУУДЫГ МУУЛААД БАЙСАН,ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛ НЬ ЯПОНДОО БҮР МАНДАН БАДАРЧ БАЙХ ШИВДЭЭ, АЛИВАА САЙН ХӨГЖЛИЙГ МУУ ЮМ НЬ ДАГААД ХӨГЖИЖ БАЙДАГ НЬ ХУУЛЬ
Орчин цагийн Шогунууд хоорондоо ч алалцаж өгжийн даа.
Энэ он гарсаар 17 удаагийн ийм мөргөлдөөн болсон тухай Сайд нарын танхимын хуралдааны дараа, Нийгмийн аюулгүй байдлыг сахиулах комиссын тэргүүн Таро Коно хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдээд “Нөхцөл байдал бүр аюултай хэмжээнд хүрээд байна” гэжээ. Япондоо томд орох якуза нарын “Ямагути-гуми” бүлэглэлийн хэсэг гишүүн эндээсээ салж өнгөрсөн оны наймдугаар сард өөр нэг шинэ “Кобэ ямагути-гуми” гэдэг бүлэглэлд нэгдсэнээс энэ зөрчил эхэлсэн байна. Ингэж гишүүд нь гарсан ч гэсэн “Ямагути-гуми” бүлэглэл өнөөдрийн байдлаар 14 мянган гишүүнтэй бол, шинэ “Кобэ ямагути-гуми” бүлэглэл нь 6000 орчим гишүүнтэй гэнэ.
“Ямагути-гуми” ямар ч байсан япондоо зохион байгуулалттай гэмт хэргийн хамгийн том бүлэглэл хэвээр, цагдаагийн байгууллагын мэдээгээр мэргэжлийн якуза нарын 46 хувийг өөртөө нэгтгэж байгаа юм байна. Хэвлэлүүд “Ямагути-гуми” бүлэглэлийн гишүүдийн тоог янз бүрээр хэлж байна. Зарим нь 14 мянган гишүүнтэй гэж байгаа бол оросын newsru.com сайт 23 мянган гишүүнтэй гэж бичиж байгаа юм.
Бүр 1915 онд байгуулагдаж байсан “Ямагути-гуми” бүлэглэл якуза нарын 500 орчим жижиг бүлэглэл, 2500 орчим фирмийг хянадаг гэнэ.
Кобэд толгойлогч нь байдаг энэ бүлэглэл зөвхөн нийт Японоор зогсохгүй АНУ, Азийн орнуудад ажиллагаа зохион байгуулдаг гэдэг.

2015 оны аравдугаар сарын 20-нд японы цагдаагийнхан энэ бүлэглэлийн удирдагчийн нэг Кэнзи Эгути гэгчийг баривчилсан. Энэ бүлэглэлээс гишүүд нь салан тусгаарлаж гарсны дараахан 2015 оны аравдугаар асрын 1-нд бас цагдпаагийнхан эдний гишүүн 29 хүнийг баривчилж байсан юм.
Японы 47 аймгийн 44-т нь өөрийн салбартай энэ том бүлэглэл 1980 онд бас задарч, нэг хэсэг нь салж явах үеэр бас зөрчил маргаан, бүр зэвсэгт мөргөлдөөн болж 300 гаруй мөргөлдөөний үеэр хүний амь үрэгдэж, олон хүн шархдаж байсан юм байна. Тэр үед “Ямагути-гуми”-ийнхан “Итива-кай” бүлэглэлийнхэнтэй зөрчилдөж байжээ.
0 Сэтгэгдэл
2016.03.26
2016.03.26
2016.03.25
2016.03.24
2016.03.23























