Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Орост халдлага үйлдэхээр амиа золиослогч 16 эмэгтэй Туркээс явжээ

Өөрсдийгөө “Кяджи аль-Биру”-гийн дайчин хэмээн нэрийдсэн амиа золиослогч 16 эмэгтэй Туркт бэлтгэл хийгээд европын орнуудаар дамжин Орос руу явсан байна гэж ОХУ-ын хүчний байгууллагууд мэдээлэл авчээ.

“Турк дэх алан хядагчдыг бэлтгэдэг нэг лагерьт энэ 16 эмэгтэйг бэлтгэж дасгалжуулаад хоёрдугаар сарын сүүлчээр Орос руу илгээсэн байна. Тэднийг хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа үйлдүүлэхээр илгээсэн” гэж оросын хууль сахиулах байгууллагын эх сурвалж хэлжээ.

LifeNews-ийн нийтэлсэн баримт бичигт дурдсанаар бол тэднийг бэлтгэсэн хүн нь ОХУ-ын иргэн Сафари Аль-Джабрий гэгч гэнэ.
“Алан хядагчдын гол бай нь нийтийн тээврийн зогсоол, метроны өртөө, цэргийн анги нэгтгэлүүд бололтой. Кяджи аль-Биру бүлэглэлийн зэвсэгт дайчид, тэдний хамсаатнуудын  халдахаар зэхэж байж болох байрлал, объектуудыг хайж, хянаж байгаа” гэж хүчний байгууллагын төлөөлөгч хэлсэн байна.
Харин алан хядагчид ямар бичиг баримт, нэрээр Европын холбооны улсуудын хилийг нэвтэрч байгаа нь тодорхойгүй байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан