Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Брюссельд бөмбөг дэлбэлсэн хүний зурвасыг олсон байна

Бельгийн нийслэл Брюсселийн олон улсын нисэх буудалд өнгөрсөн мягмар гарагт бөмбөг дэлбэлсэн хүмүүсийн нэг Ибраим эль Бакрауи зурвас бичиж үлдээсэн байсан гэнэ.

Брюсселийн ойролцоох нэг хотод ах дүү эль Бакрауины амьдарч байсан  гудамжин дахь хогийн савнаас алан хядагчдын эзэмшиж байсан байж болох компьютер олдсон гэж The Telegraph мэдээлжээ. Үүнээс гадна “Юу хийхээ би мэдэхгүй байна. Зугтаалаа гэхэд мэдээж эрнэ. Бууж өглөө гэхэд торны цаана сууна” гэсэн бичээс бүхий зурвас олдсон гэнэ.

Бельгийн холбооны прокурор Фредерик ван Лев аймшигт халдлагын мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлжээ.
Мөрдөн байцаалтын явцад Завентемийн нисэх буудалд тэсрэх бодисыг Ибрагим байрлуулсан бол метроны “Мальбек” буудал дахь бөмбөгийг  түүний дүү Халид эль Бакрауи тавьсан гэж таамаглаж байгаа юм байна.

Нисэх буудалд бөмбөг авчирсан гурван алан хядагчийн дүрс  нисэх буудлын хяналтын камерт бичигдэж үлдсэн. Тэгэхээр хоёр алан хядагч нь бөмбөгөө дэлбэлж амжсан бол гурав дахь нь  бөмбөгөө ажиллагаанд оруулж амжаагүй бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан