Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хэвлэлүүд: Европ руу дайрахын тулд “Лалын улс” 600 дайчин бэлтгэсэн
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл бүх Европ руу халдаж, хүчирхийлэл үйлдэхийн тулд 400-600 зэвсэгт дайчныг бэлтгэсэн, түүний эхлэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Францад, саяхан Бельгид болсон үйл явдал  гэж гадаадын хэвлэлүүд бичиж байна.

Associated Press хэвлэлийн “лалын улс” бүлэглэлийн эх сурвалжаас авсан мэдээллээр бол хамгийн багадаа 400 дайчныг Европын улс орнуудад үхлийн цохилт өгөх ажиллагаа зохион байгуулах, Брюссель, Парист үйлдсэн дэлбэрэлт, аллагатай адил үйлдэл хийх сүлжээ байгуулахын тулд бэлтгэсэн гэнэ.

“Ийм дайчдын тоо 600 ч хүрч мэднэ. Тэд нь аль болох олон хүний амь  хөнөөх, байрлал, арга, цагаа товлох тушаалаа хүлээж байгаа”  гБэж энд бичсэн байна.
Европын болон иракийн тагнуулын мэдээнээс иш татан сэтгүүлчид мэдээлэхдээ “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчин бэлтгэдэг лагерь Сири, Ирак, магадгүй зөвлөлтийн бүрэлдхүүнд байсан орнуудад байж Барууны эсрэг дайралтад бэлтгэгдэж байгаа гэжээ.

Мөн ийм лагерь, үүрүүдийг  Умард Африк, Франц, Белгитэй холбоотой буюу францаар ярьдаг хүмүүс удирддаг гэж Европын холбооны Аюулгүй байдлын албаны ажилтнуудын нэг хэлж байна. Тэд нь  Европын орнуудад үйлдэх дэлбэрэлт, халдлагын стратегийг боловсруулдаг гэнэ.

“2014 оныхоос нөхцөл байдал өөрчлөгдөж тэднийг хоёр долоо хоногоор бэлтгэхээ больсон. Одоо бол стратегиа өөрчилж тусгай отрядууд байгуулан тэднийг арай удаан хугацаагаар бэлтгэдэг болсон “ гэж эх сурвалж хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан