Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Оросын хамгийн өндөр настан 120 настай ч хамгийн бага тэтгэвэр авдаг

ОХУ-ын Астрахань  мужид амьдардаг 1896 оны гуравдугаар сард төрсөн Танзалия Бисембеева өдгөө 120 настай, амьдралынхаа туршид төрөл бүрийн ажил хийж байсан ч өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авдаг гэж vistanews.ru сайтад бичжээ.
Хаант засаг, хувьсгалын жилүүд, их өлсгөлөн, дэлхийн хоёр дайн, эдийн засгийн үе үеийн хямралын үе  гээд төрийн янз бүрийн байгууллын үед хамтрал, загас агнуур, газар тариалангийн салбарт төрөл бүрийн ажил хийж байсан ч нэгд, тухайн үед нь хөдөлмөрийн дэвтэр гэж албан ёсын бүртгэл энэ тэр байгаагүй, энд тэнд ажиллаж байсан хэмээн тухайн үед нь өгч байсан хуудас цаас, эгэл дэвтэр зэргийг нь гээж үрэгдүүлснээс энэ бүх ажлыг хийсэн 46 жилийн хөдөлмөр нь талаар болж өнөөдөр хамгийн бага тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэлгээр  амьдардаг гэж энд бичсэн байна. 

Тэрээр 50 жилийн өмнө тэтгэвэрт гарсан ч социализмын үед энэ бүхнийг нь нягтлан шалгаагүй, баахан баримт бичиг нэхээд байхгүй болохоор нь ийн тэтгэвэр тогтоож өгсөн гэнэ.

Тэрээр амьдралынхаа туршид дөрвөн хүү, арав гаруй ач зээ, ач зээ нарын 24 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн буянтай ээж гэнэ.
Танзиля Бисембеева өнөөдөр ОХУ-ын хамгийн өндөр настай, дэлхийн өндөр настнуудын нэг юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан