Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
FlyDubai-н онгоц нисгэгчдийн маргаанаас болж осолдсон байж магадгүй

Ростов-на-Донд энэ сарын 19-ний өдөр осолдсон агаарын тээврийн FlyDubai компанийн Boeing 737-800 онгоц нисгэгчдийн хоорондын маргаанаас болж сүйрсэн байж магадгүй хэмээн хэвлэлүүд бичиж эхэллээ.
Мөрдөн шалгах ажлын хэсэгтэй ойр эх сурвалжаас авсан гэж “Коммерсантъ” хэвлэлд бичсэнээр бол энэ мэдээллийг FZ981 чиглэлийн онгоцны өөрөө бичигч хар хайрцагны бичлэгээс авсан гэнэ.

“Нислэгийн зурваст буух гэсэн нь амжилтгүй болсны дараа онгоцоо дээш хөөргөх үед нисгэгч онгоцны хамрыг хэт огцом өргөж, ингэснээр онгоц хурдаа алдсан байна. Энэ үед онгоцны кабинд нисгэгч “Хаашаа нисээд байгаа юм. Зогсооч” гэж хашгирах сонсогдоод үүний дараах оролдлого нь нөхцөл байдлыг улам дордуулсан байна” гэж хэвлэлд бичжээ.

“Боинг” онгоц буухын өмнөх хоёр дахь тойрогтоо 1500 метрийн өндөрт автомат нислэгээр 40 секунд ниссэн байсан гэж өмнө нь мэдээлсэн байна. Хэт ядарснаас юм уу, нисгэгчийн туршлагаас болоод онгоц маневр хийж чадалгүй хурд нь унаж эхэлж байхад кабинд хоёр нисгэгч маргалдаж эхэлсэн бололтой. Нэгдүгээр нисгэгч хурдыг нэмж, хөдөлгүүрийн дэглэмийг өсгөх, ингэж байгаад онгоцоо дээш хөөргөхийг оролдож байхад хамтрагч нь юун түрүү онгоцны хамрыг дээш өргөж хөөрөх хэрэгтэй гэж санал зөрөлдсөн бололтой.
Гуравдугаар сарын 19-нд агаарын тээврийн FlyDubai компанийн Boeing 737-800 онгоц ОХУ-ын Ростов-на-Донын нисэх буудалд сүйрч 62 хүн бүгд амь үрэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан