Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Б.Чинбат: “Гэсэр, Жангар”-аар хийж буй бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллана
Б.СОНОР

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбаттай сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар цөөн үг солилоо.

-Сайн байна уу. Сүүлийн үед “Live concert” төсөл дээр ажиллаж, уран бүтээлүүд тань үзэгчдэд хүрээд эхэлсэн. Энэ төслийнхөө талаар танилцуулаач?
-VTV-тэй хамтран хийж буй төсөл байгаа юм. Эхний удаа ардын урлагийнхан оролцсон. Чадалтай, чадвартай залуучуудыг энэ төсөлдөө оруулахыг хичээж байна. Ардын урлаг, рок поп, сонгодог гэсэн төрлөөр хийнэ. Одоо энэ цаг үед байгаа монгол авьяас, монгол урлагийг нээн харуулах гэж хичээж ажиллаж байгаа маань энэ. Зүгээр нэг хөгжимдөөд дуулаад байгаа мэт боловч монгол урлаг ямар агуу вэ гэдгийг л харуулах гэсэн хэрэг.

-Хамгийн сүүлд “Ромео Жульетта” жүжгийн хөгжим дээр ажилласан. Хэр хугацааны ажил байв?
-Нийт 11 трактай. Зөвхөн нэг нь л дүрстэй болж үзэгчдэд хүрсэн. Гэхдээ бүх аялгууг нь багтаасан цахим цомог удахгүй бэлэн болж хүмүүст хүрэх болно. Нэг сарын хугацаанд хийсэн ажил байгаа юм.

-Нэг сар гэдэг богино хугацаа биш үү?
-Харин ч өнгөрч өгөхгүй хэцүү байсан. Найруулагч Наранбаатартай хамт амьдарч бичсэн. Хайр сэтгэлийн тийм агуу жүжигт орж хөгжмийг нь бичих маш их хэцүү байсан. Сонин хэвлэлээр бичсэн байна билээ. Зүрхний эм ууж бичсэн гээд. Үнэн л юм чинь одоо яах вэ дээ.

-Таныг тун удахгүй томоохон уран бүтээл дээр ажиллах гэж байгаа талаар сонссон?
-Урд хөршийн уран бүтээлчид маань манай “Гэсэр Жангар”-ын туужаар бүжгэн жүжиг хийж байгаа юм. Түүний хөгжмийн зохиолчоор ажиллахаар шалгараад байна. Мөн Буриадын уран бүтээлчидтэй хамтран төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Тухай бүрт нь мэдээлэх болно. Хийж эхлээгүй байж яриад яах вэ.

-Тантай ярьсных “Sweetymotion” хамтлагийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Хамтлагийнхан маань тус тусдаа уран бүтээл хийж байна. Ингэлээ гээд хамтлаг тарж байгаа гэсэн үг биш. Бараг 20 жил хамтдаа явсан охидын хамтлаг дэлхий дээр өөр байхгүй гээд хэлчихэд худлаа болохгүй. Хамтлагийнхан маань шинэ уран бүтээлд орох гээд найруулагч Наранбаатартай уулзаад төлөвлөгөөгөө гаргаж байгаа. Энэ талаар ярихад арай эрт байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан