ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Гайхамшигт Хоуп
Нигерийн гудамжинд амьдарч, тураалд орсны улмаас үхэхийн даваан дээр байсан бяцхан хүүг аварсан тухай гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр тархаж маш олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн билээ.

Нигерийн гудамжинд амьдарч, тураалд орсны улмаас үхэхийн даваан дээр байсан бяцхан хүүг аварсан тухай гэрэл зураг олон нийтийн сүлжээгээр тархаж маш олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн билээ.
DailyMail сонин өөрийн гэр бүлдээ “шидтэн” хэмээн хаягдаж, Нигерийн гудамжинд амьдарч байсан хоёр ойтой бяцхан хүү сайн дурынхны ачаар хоёр сарын дотор хэрхэн өөрчлөгдсөн тухай мэдээлсэн юм. Хоуп буюу итгэл найдвар хэмээн нэрлэсэн хүүг сайн дурын ажилтан Аньей Рингрен Ловен Нигерийн хог угаадсаар дүүрсэн нэгэн гудамжнаас олжээ. Ингээд тэрээр хүүгийн хувь заяа хэрхэн өөрчлөгдөж буй тухай олон нийттэй хуваалцаж эхэлсэн байна.
Хоуп хүүг эмнэлэгт анх хүргэхэд түүнд өдөр бүр цус сэлбэх шаардлагатай байсан учраас маш их асаргаа, мөнгө шаардах болж
Хүүд тусламж шаардлагатай байгаа талаар Аньей олон нийтэд хандан мэдээлснээр хоёр өдрийн дотор 1 сая ам.доллар цугларчээ.
Ингээд найман долоо хоногийн дараа Хоуп хүү танихын аргагүй болтлоо өөрчлөгдөв. Хүү өөрийн жиндээ очиж, мөн хүүхдүүдтэй харилцаж, инээж хөөрөх болсон гэнэ.
Хүү эмнэлгээс гараад асрамжинд 35 ах дүүгийн хамт амьдрах болжээ. Түүнийг хөл дээр босгохын тулд хүн бүр хичээж байлаа.
Харин Аньей хүүг өөр дээрээ авахаар бэлтгэж, хагалгааг нь яаралтай хийлгэхээр хичээж байв. Тэрээр Хоуп маань шээс бэлгийн замын өвчтэй бөгөөд үүний улмаас яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа гээд “Энэ бол хүн хагалгаа. Гэхдээ Хоуп үүнийг даваад гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Аньей бол сайн дурын энгийн нэгэн ажилтан биш. Тэр Африкийн хүүхдүүдэд боловсрол олгох Олон улсын санг санаачлан байгуулсан бүсгүй. Түүний нөхөр Дэвид Эммануэль Ум ч эхнэрээ өөрийнхөө бүхий л боломжоор дэмждэг бөгөөд гэртээ хүүд зориулсан тусгай өрөө тохижуулан бэлтгэжээ.
Олон нийтийн сүлжээнд Аньей болон түүний бяцхан Хоупэд зориулан олон сайхан сэтгэгдэл бичих болжээ. “Ээ бурхан минь. Бяцхан Хоуп болон энэ сайхан сэтгэлтэй эмэгтэйг адислаач”, “Та 20 гаруй жилийн дараа хараарай.Нигерийн ирээдүйн Ерөнхийлөгч болно доо” , “ Наймхан долоо хоног гээд боддоо. Танд зөвхөн сэтгэл байхад л хангалттай”, “Энэ гэрэл зураг өөрийн эрхгүй нулимс урсахад хүргэж байна. Яасан сайхан аз жаргалтай төгсгөл вэ” хэмээн хүмүүс бичсээр байлаа.
http://dayonline.ru/society/article/neveroyatnyy-houp-vsego-za-dva-mesyaca-spasennyy-o-39448
0 Сэтгэгдэл























