Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
25 хүн амиа алдаж, 60 хүн шархаджээ

Ирак даяар болсон халдлага, дэлбэрэлтүүдийн улмаас наад зах нь 25 хүн амиа алдаж, 60 хүн шархадсан байна. Бөмбөг дэлбэлэх хэд хэдэн халдлага үйлдсэнээ “Лалын улс” бүлэглэл цахим хуудсандаа мэдээлжээ.

Иракийн өмнөд нутгийн Басра хотод өчигдөр тэсрэх бөмбөгтэй машин дэлбэрч, наад зах нь таван хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Уг дэлбэрэлтийн үеэр Насирия хотын ресторанд амиа золиослогч дахин халдлага үйлджээ. Мөн Багдад хотын захын дүүрэг дэх аюулгүй байдлыг хянах цэгт дэлбэрэлт болжээ. Ингэснээр даваа гарагт Иракт нийтдээ 7 удаа дэлбэрэлт болсон байна.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид таван байрлалд, тухайлбал, Басра, Багдадад халдлага үйлдсэн гэж тус бүлэглэл цахим хуудсандаа мэдээлжээ.

Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг босогчдоос чөлөөлөх зорилгоор тус улсын Засгийн газрын хүчин өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулж байгаагийн хариуд дээрх халдлагуудыг үйлдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан