Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Армян, Азербайжаны дайнаар 60 гаруй хүн амь үрэгдээд байна

Энэ сарын эхний өдрөөс Нагорный Карабахын асуудлаас болон эхэлсэн Азербайжан, Армяны дайнд амь үрэгдэгсдийн нийт тоо 60 хүрлээ гэж мэдээллээ. Энэ сарын 1-5-ны өдрүүдэд мөргөлдөөний тэргүүн бүсэд азербайжаны армийн 29 цэрэг амь үрэгдэж, 72 цэрэг шархадсан бол 28 хүн сураггүй алга болсон гэж Нагарный Карабахын батлан хамгаалах армийн оперативын хэлтсийн дарга Виктор Арустамян мэдээлснийг “Кавказский узел” хэвлэл иш татжээ.

Азербайжаны арми нийтдээ 2000 орчим хүнээ алдсан гэж Арустамян хэлээд үүнийг азербайжаны хилийн бүс дэх нэгэн тосгонд  амьдардаг эмэгтэйтэй утсаар ярьж тодруулсан гэсэн байна.

Харин Азрбайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Вагиф Даргяхлы Нагорный Карабахын энэ мэдээллийг няцаагаад өнгөрсөн хугацаанд байлдааны явцад цэргийн 31 албан хаагч амь үрэгдсэн гэсэн байна. Үүний зэрэгцээ нэг нисдэг тэрэг, бас нэг танкаа алдсан гэжээ.

Энэ дөрөвдүгээр сарын 2-ны шөнө Азербайжан, Армня улсын хил дээрх Нагорный Карабахад нөхцөл байдал хурцдан хоёр тал бие биеэдээ гал нээн байлдаж эхэлсэн юм. Талууд бие биенээ буруутган, эсрэг талаа илүү их хохирол амсч байна гэж мэдээлсээр байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 5-ны мягмар гарагт Ереван, Баку хоёр гал зогсоохоор тохирсныг карабахын цэргийнхэн “энэ бол улстөрийн удирдлагын тушаал” хэмээн хүлээн аваад байна.
0 Сэтгэгдэл
Орчуулагч ухаантай сэтгүүлчийн бичих ч гэж ичмээр юм. Нагорный, Нагарный гэж бичээд л. Энэ чинь Нагорный буюу монголчууд Уулын Карабах гэж хэлж заншсан юм шүү,малан тэнэг болж гүйцжээ. Бүгд Сайханбалаг,Зи нар шиг.Чааваас гэж.
яаж орчуулаад байгаан бээ, Армян, Азербажиан 2-оогоо ялгаачээ
Хамгийн их уншсан