Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Афганистанд алба хааж хөлнөөсөө салсан эрэлч нохойг медалиар шагналаа

Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож алба хааж байгаад бөмбөгөнд өртөж өрөөсөн хөлгүй болсон 12 настай, Лукку нэрт немц овчаркийг Лондонд медалиар шагнасан байна.

Тэрээр афганистанд америкийн тэнгисийн явган цэргүүдтэй зургаан жил алба хаажээ.
Их Британийн засгийн газраас цэргийн ажиллагаанд оролцож эр зориг гарган гавьяа байгуулсан амьтдад олгодг Марий Дикиний энэ медаль нь “Бид бас алба хааж байна” гэдэг уриатай гэнэ.

Тэсрэх бодис илрүүлэгч энэ нохой 2012 оны гуравдугаар сард өөрийн эзэн Хуан Родригестэй хамт эргүүл хийж яваад гар хийцийн тэсрэх бодист өртөн хүнд шархадсан байна.

Родригес нохойдоо анхны тусламж үзүүлэн эмнэлэг дууджээ. Тухайн үед Лукка ёстой л үхэл амьдралын зааг дээр байсан ч эмч нар амийг нь аварсан ч, харин хөлийг нь үлдээж чадаагүй байна. Улмаар Лукка чөлөөнд гарчээ.

Энэ баатар нохой өнөөдөр өөрийн анхны дарга Крис Виллингмтэй хамт Калифорнид амьдардаг юм байна.

0 Сэтгэгдэл