Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Энэтхэгийн сүмд гарсан галын улмаас 100 гаруй хүн амь үрэгдэв
Энэтхэгийн Паравур хотын Путтингал сүмд гарсан галын лумаас 100 гаруй хүн амь үрэгдсэн тухай Financial Times сонинд бичсэн байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр 280 хүн шархдаж, 106 хүн нас бархсан бөгөөд галын үеэр сүмийн орчинд 15000 хүн байсан гэнэ. Шархдагсдыг Тривандрам хотын анагаахын сургуулийн эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд нас барагсдын цогцсоос ДНК-ийн шинжилгээ авч байж л хэн гэдгийг нь тогтоохоос өөр аргагүй байдалд оржээ. Шашны ёслолд бэлтгэж сүмийн агуулахад маш олон ёслолын буудлагын сум хураасан байсан гэнэ. Шөнийн 03:30 цагийн үед дэнгийн гал тус агуулахад унасны улмаас тэсэрч дэлбэрэн гал авалцаж эхэлсэн байна. Жил бүр энэхүү шашны баярын үеэр ёслолын буудлага хийдэг бөгөөд олон зуун пиротехникт дурлагчид цугладаг гэнэ. Энэтхэгийн Ерөнхий сайд Моди нас барагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд Эрүүл мэндийн сайдаа эмнэлгийн багтай хамт тийш илгээжээ. Мөн нас барагсдын гэр бүлд 200 мянган рупи /3000 ам.доллар/-гийн тусламж үзүүлсэн бөгөөд шархдагсдад 50 мянган рупи өгчээ. Мөн хүнд шархтай хүмүүсийг нийслэлийн төв эмнэлэг рүү зөөхөөр Батлан хамгаалах яамаа дайчилж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан