Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Английн Ерөнхий сайдыг огцрохыг шаардав
Н.БАТ

Олон улсын эрэн сурвалж­лах сэтгүүлчдийн холбооноос  энэ сарын гурванд  дэлхийн томоо­хон удирдагчид, улстөр­чид, спортынхны оффшор бүст байрлах мэдээллийг нийтэд дэлгэсэн нь “Панамын баримтууд” нэртэйгээр олон улсад дуулиан тарьсаар байна.

Английн Ерөнхий сайд Дэвид Камерон ч оффшор бүст байрлах компанид хувьцаа эзэмшигч гэх мэдээлэл гарч ирсэн нь лондончуудыг Ерөнхий сайддаа огцрох шаардлага тавьж жагсаал хийхэд хүргэжээ.  “Blairmore Holdings” бол 1980-аад оноос өмнө  Багамд бүртгүүлсэн компани. Тиймээс улс төрд орохдоо л энэ компанийн хувьцаа эзэмшигчээс татгалзсан хэмээн Камерон өөрөө тайлбарласан ч ард түмэн түүний үгийг хүлээж авалгүй эсэргүүцлийн жагсаал хийв.
Ерөнхий сайд “Саманта бид хоёр нэг данстай байлаа. Бид “Blairmore Holdings”-оос 5 мянган хувьцаа эзэмшиж байсан ч 2010 онд бүгдийг нь зарсан.  Ойролцоогоор 30 мянган фунт стерлинг болсон. Би төлөх ёстой бүх татвар хураамжаа төлсөн” хэмээн яриад ийн тайлбар хийх болсон минь эцгийн минь нэрийг бүү элдэв шавар шавхайд хутгаасай гэж хүссэнийх гэжээ.

Панамын баримтуудаас үзвэл Ерөнхий сайдын толгойлдог Консерватев намаас ааваас нь гадна өөр хэд хэдэн улстөрч оффшор бүст мөнгөө хадгалдаг гэнэ. Тиймээс сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайдыг огцрохыг шаардсаар байгаа аж. Шинжээчид энэ мэдээлэл нь Ерөнхий сайдын хууль шүүхийн хаалга татахад хүргэхээс илүүтэйгээр улстөрийн карьерт нь нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Зарим хэвлэлүүд түүнийг эцгээсээ 300 мянган фунт стерлингийг өвлөж авсан. Ээж нь 200 мянган фунт стерлинг бэлэглэсэн. Гэтэл 76 мянган фунт стерлингийн татварыг өнгөрсөн хоёр жилд төлсөн. Энэ нь жилд 200 мянган фунт стерлингийн орлогоос төлөх л татвар байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайд бусад орлогоо нуун дарагдуулж байна хэмээн бичжээ.

Харин Ерөнхий сайд Дэвид Камерон “Панамын баримтууд нь бодит байдлаас хол зөрүүтэй байгаа юм. Би энэ асуудлыг сайнаар шийдэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бол миний улс төрийн амьдралд авах ёстой сургамж гэдгийг ч би мэдэж байна. Би сургамж авлаа. Намайг огцрохыг шаардаж байгаа иргэдийг буруутгах шаардлагагүй. Буруутгамаар байвал намайг л буруутга” гэж намынхаа хурал дээр хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан