Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нэрт орчуулагч Д.Лодойдамбыг эргэн дурсахуй

“Морь унасан толгойгүй хүн” романыг Монголын уншигчидтай анхлан танилцуулсан эрхэм бол нэрт орчуулагч Д.Лодойдамба. Тэрээр Нисэх дэх гаалийн газарт ажиллахын зэрэгцээ “Улаан-Од”, ”Хөдөлмөр”, “Үнэн” сонин, “Туяа”, “Тоншуул” сэтгүүлийн газар, ШУА-ийн хэвлэлийн тасагт идэвхтэн бичээч, Улсын радио хороонд сурвалжлагч, гадаад мэдээллийн албаны даргаар тус тус ажиллаж байв.

Төрөлхийн гадаад хэл судлах сонирхолтой Д.Лодойдамба бие даан орос хэл сурч, франц хэлний хоёр жилийн тусгай курс дүүргэжээ. Шүлэг, найраг, найраглал, өгүүллэг, сурвалжлага бичиж, сонин, хэвлэлд нийтлүүлэхийн дээр зарим бүтээлээрээ улсын уралдаанаас шагналт байрт шалгарч байжээ. Ийнхүү гадаад хэл сурах хүсэл эрмэлзэл, бичиж, туурвих авьяасаа хослуулж тэрээр гадаад хэл дээрх зохиол бүтээл орчуулах болов. 

1950-иад оноос орчуулсан зохиол бүтээлүүд нь орчуулгын бүтээлийн эх үндэс болон уламжлан иржээ. Тэрээр 1952 онд М.Горькийн “Челкаш: Өгүүллэг”, 1953 онд “Унгарын алдарт зохиолчид” түүвэр зохиол, 1956 онд Английн алдарт зохиолч Томас Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” романыг эх хэлнээ орчуулсан нь  дэлхийн сонгодог утга зохиолын сор бүтээлтэй Монголын уншигчдыг танилцуулсан хэрэг байв. 1962 онд Г.Д.Мопассоны “Буудалцсан нь” өгүүллэг, 1963 онд Беляев Александрын “Эрдэмтэн Доуэлийн толгой” шинжлэх ухааны уран зөгнөлт роман, 1966 онд Оросын их зохиолч Анатолий Рыбаковын “Чичлүүр хутга” тууж гээд дэлхийн утга зохиолын олон арван сор бүтээлийг эх хэлнээ хөрвүүлжээ.
Өдгөө эх хэлнээ анхлан орчуулж байсан түүний зохиол, бүтээлүүд дахин дахин хэвлэгдсээр байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан