Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Цэргийн хөгжмийн олон улсын наадамд оролцоод иржээ
ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн БНСУ-ын Чангвон хотод болсон олон улсын цэргийн хөгжмийн наадамд амжилттай оролцлоо. Өчигдөр өндөрлөсөн наадамд  бие бүрэлдэхүүнээ ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх нарын албаныхан удирдан оролцсон юм. Энэ хамт олон өмнө нь дэлхийн улс орнуудад зохиогддог цэргийн найрал хөгжмийг танилцуулах наадамд амжилттай оролцож иржээ.

Манай найрал хөгжимчид  2000 онд БНАСАУ-ын “Хаврын баяр” урлагийн наадам, 2002, 2006, 2007 онд БНСУ-ын Вонжу, Жэнь-Хайе, 2007 онд ХБНГУ-ын Берлин, Кёлн, 2010 онд Бремен, 2011 онд Алсфельд, Нооёштат, Хээсэн, Шотландын Эдинбург, ОХУ-ын Хабаровск хотод зохиогдсон Олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо хөгжмийн урлагийг дэлхийн улс орнуудад сурталчлан, шүүгчдээс өндөр үнэлэлт авч байсан байна.

Монгол Улсын Төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа, гадаад, дотоодын дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг хүндэтгэн угтах, Зэвсэгт хүчнийг сурталчлах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн тэд дэлхийн 150 гаруй орны төрийн дуулал, сонгодог болон орчин үеийн хөгжмийн бүтээлүүд, Монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлийг урын сандаа багтаасан Монгол Улсын анхны томоохон мэргэжлийн урлагийн байгууллагын нэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан