Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Спартак” бүжгэн жүжиг 32 жилийн дараа тайзнаа амилна

Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тулаан, хагацлыг бүжиг, хөгжмийн хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг балет энэ сарын 16-наас үзэгчдийн хүртээл болох нь. Хоёр бүлэг, есөн үзэгдэлт балетын удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, балетмейстерээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва, туслах найруулагчаар Ц.Чинзориг нар ажиллах юм байна.
Алдарт “Спартак” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар тавьж үзэгчдийн хүртээл болгож байжээ. Жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг энэхүү балетад анх О.Ганбаатар, О.Батсайхан, Д.Батхүрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан, Ю.Оюун, Ж.Цэцэгээ, Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг нар гол дүрийг бүтээж байжээ.

0 Сэтгэгдэл