Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Венесуэлийн сөрөг хүчин “Эмнести Интернэйшнл”-д ханджээ

Венесуэль улсын сөрөг хүчнийхэн олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести Интернэйшнл”-д Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг өргөдөл гаргажээ. Гэвч тус улсын Дээд шүүх сөрөг хүчнийхний тавьсан асуудлыг Ерөнхийлөгчийн талд шийдвэрлээд олон улсад асуудал үүсгэх шалтгаан байхгүй гэж үзээд байгаа. Энэ бол албан ёсны хариулт. Ардчилсан нийгэм хүсч буй барууны бодлогыг дэмжигч сөрөг хүчнийхэн эрх баригч Ноколас Мадурогийн эсрэг нийгэмд тэмцэж байгаа юм. Ерөнхийлөгч агсан Уго Чавесийн дараа түүний залгамж халааг аваад хэдэн жилийн нүүр үзсэн Венесуэль улсын төр засгийн өнөөгийн байдлыг өөрчлөх ёстойг сөрөг хүчнийхэн байнга хэлж шүүмжилдэг.
Тус улсын сөрөг хүчний зарим улстөрчдийг Ерөнхийлөгчийн оролцоотой баривчилсан тул хүний эрхийг ноцтой зөрчиж байгаагийн нэг илрэл гэж олон улсын байгууллагуудад ханджээ. Харин Николас Мадуро “Өөрийн эрх мэдлээ ашиглаж сөрөг хүчний ямар ч улстөрчийн эрхэнд халдаагүй” хэмээн тайлбарлаж байна. Тэгээд ч Венесуэлийн дээд шүүх өнгөрсөн даваа гарагийн үдээс хойш эрх баригч нам болон Ерөнхийлөгч хүний эрхийг зөрчөөгүй гэж хуулийн тайлбар гаргасан юм.
Засгийн газар дан ганц нэг хүний бодлогоор ажиллаж байгааг шүүмжилсэн сөрөг хүчний улстөрчдийг нэг нэгээр нь хорьж байгаа. Гэхдээ тэднийг шалгаж байгаа ч хэрэг үйлдсэн, буруутайг нь нотлоогүй учир суллаж байгаа талаар Латин Америкийн хэвлэлүүд онцолжээ. Мадурог төрийн тэргүүн болсноос хойш түүнийг шүүмжилсэн болон доромжилсон хүн бүрийг цагдаа, тусгайгийн ажилтнууд шалгаж байгаа аж. Гэвч энэ нь хүний эрхийг зөрчихөөс гадна нийгэмд эмх замбраагүй байдал үүсгэх аюултай гэсэн болгоомжлол байгаа ч эсэргүүцэгчдийг шалгах ёстой гэж хандаж байгааг Венесуэлийн мэдээллийн төв агентлаг дурджээ.

Хамгийн сүүлд буюу 2014 онд Николас Мадурогийн байгуулсан Засгийн газрыг эсэргүүцэж байсан сөрөг хүчний Леополдо Лопезийн өдөөсөн жагсаал цуглаан 10 гаруй хүний аминд хүрч дууссан бүх нийтийн үймээн самуун болсон. Энэ үеэр сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийг шүүмжилж, Засгийн газрыг байгуулахад сөрөг хүчний оролцоо байх ёстой гэж шаардаж байсныг хэвлэлүүд тухайн үед бичиж байв. Сөрөг хүчнийхэн амиа алдсан жагсаалд оролцогчдын эрхийн төлөө тэмцэж байсан гэж үзэх болж. Энэ нь олон улсад Венесуэль улсын төр засгийг муухай гэсэн ойлголт төрүүлж засаглалд хямрал нүүрлэсэн. Гэхдээ Мадурогийн улс төрийн бодлого өмнөх үе шиг хатуу, чанга ч эдийн засгийн хүчирхэг байдлаа хадгалж үлдэж чадах хэмжээний удирдагч мөн үү гэсэн эргэлзээ ард иргэдийнх нь дунд хэдийнэ бий болсон.
Венесуэлийн улс төрийн үйл явц, улс төрийн амьдралд өөрчлөлт сонгууль болох жил тохиож байгаа. Тиймээс сөрөг хүчнийхэн эрх баригчдын авсан суудлын тоонд хүрэхгүй юмаа гэхэд ядаж одоогийн суудлын тоогоо хадгалж үлдэхийн сонгуульдаа бэлтгэж байна. Мэдээж нөлөө бүхий улстөрчид парламентын сонгуулийн хүчтэй өрсөлдөгч байх нь. Гэвч заримыг нь саатуулаад байгаа учраас сөрөг хүчнийхэн хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагад хандсаны нэг нь “Эмнести Интернэйшнл”. Гэхдээ парламентад суудалтай намууд эрх баригч, сөрөг хүчин гэж хуваагдахгүй ижил тэнцүү улс төрийн оролцоог хүсч буйгаа ярьжээ. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх, улс төрийн чөлөөтэй байдлыг хүсч байна гэж ойлгодох утгыг илэрхийлсээр байгаа нь үндсэндээ Ерөнхийлөгч Мадурогийн эсрэг болгож харагдаад байгаа юм.
Николас Мадурогийн улс төрийн бодлогыг эсэргүүцэгчдийн ард АНУ нуугдаж байж болзошгүй хэмээх сэрдлэг бий. Сөрөг хүчний лидер улстөрчид АНУ-ын заавар зөвлөгөөгөөр Венесуэль улсыг барууны талд үйлчилсэн улс орон болгохыг Мадуро хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн. Яагаад гэвэл, 2014 онд болсон томоохон жагсаалын үеэр 34 хүн амиа алдсан нь сүүлийн 10 гаруй жилд болж байгаагүй хар үйл явдал болсон. Үүнийг нарийн зохион байгуулсан, оролцсон хүмүүс АНУ-ын талд ажилладаг талаар Николас Мадуро хэлж, шүүмжилсэн билээ.
Мадурогийн нам парламентад олон суудал авах, цаашлаад Засгийн газрыг дангаараа байгуулах санаатай байгаа гэж үзэх талтай. Сөрөг хүчнийхэн олон улсын байгууллагаас тусламж гуйж байгаа нь цаагуураа АНУ-ыг туслаач гэж байгаатай ижил хэмээн сэтгүүлчид бичиж байна.

0 Сэтгэгдэл