Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
БНАСАУ, удирдагч Ким Ир Сенийхээ төрсөн өдрөөр пуужин харвана гэнэ

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 15-нд тохиож байгаа БНАСАУ-г үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч асан  Ким Ир Сенийхээ  төрсөн өдрөөр Умард Солонгос дунд тусгалын балластик “Мусудан” загварын хоёр ч пуужин харвахаар зэхэж байгаа гэнэ. Эдгээрийг нутгийн зүүн хойд Вонсан хотын ойролцоох полигоноос харвах бололтой.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч энэ тухайд  Умардынхан цөмийн туршилт юм уу, пуужин харвах юм бол урьдчилан хамгаалах арга хэмжээ авч байгаа гэсэн байна.
РИА Новости агентлагийн тэмдэглэснээр бол “Мусудан” загварын пуужин нь 3-4 мянган км хөөрч Аялскийн хойг юм уу Гуамын аралд хүрэх чадалтай гэнэ.
Ийм тив хоорондын тусгалтай баллистик шинэ загварын пуужингийн хөдөлгүүрийг Умард Солонгос энэ дөрөвдүгээр сарын 9-нд Сохэ полигонд газар дээр туршсан юм.  Энэ туршилтын талаар  удирдагч Ким Чен Ун нь “Америкийн империалистууд болон бусад дайсагнагч хүчнүүдэд цөмийн цохилт өгөх бас нэг баталгаатай боллоо” хэмээн дүгнэсэн юм.
Ким Ир Сен нь БНАСАУ-ыг үндэслэн байгуулж 1948 оноос нас бартлаа 1994 онд энэ улсыг удирдсан, умард Солонгосыг бие даан хөгжүүлэх чучхегийн онолыг үндэслэгч юм. Түүнийг амьдад нь ч, өнөөдөр ч “Аугаа их удирдагч, нөхөр Ким Ир Сен”, “БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгч” хэмээн өрөгөмжилдөг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан