ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Японы Кюшюү аралд өмнөхөөсөө 16 дахин хүчтэй газар хөдөллөө

Японы өмнөд нутгийн Кюшюү арал дээрх Күмамото аймгийн нутагт орон нутгийн цагаар баасан гарагийн 19 цаг 25 минутад дахин газар хөдлөл нь пүрэв гарагт болсон анхны түлхэлтээс 16 дахин илүү хүчтэй байлаа гэж мэргэжлийн байгууллага мэдээллээ.

Пүрэв гарагт болсон анхны газар хөдлөл нь 6,5 магнитудын хүчтэй байж 9 хүн амь алдан 1000 орчим хүн бэртэж гэмтэн эмнэлгийн тусламж авсан юм.

Харин баасан гаригийн түлхэлт 7,3 магнитуд хүчтэй байснаар энэ бүс нутагт аймшигтай эвдрэл сүйрэл учруулсан байна. Энд анхны түлхэлтээс хойш нийтдээ 25 удаа хүчтэй чичирхийлэл мэдрэгдээд байна гэж чичирхийлэл судлаллын төв мэдээлжээ.

Сүүлийн газар доорхи түлхэлтийн төв Күмамото аймгийн нутагт газрын гүнд 10 км-т байсан байна. Энэ түлхэлтийн чичирхийлэл нийт 30 аймгийн нутгийг хамарч 11 хүн амь алдаж, 760 гаруй хүн бэртэж шархаджээ.

0 Сэтгэгдэл