Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Аялал жуулчлалыг боомилсон Туркийн эрх баригчдын дөрвөн алдаа

Туркийн эдийн засгийн гол салбарын нэг болох аялал жуулчлал Анкарагийн гадаад, дотоод  улс төрийн бодлогын дөрвөн алдааг туркийн сэтгүүлч Мехмет Тезкан нэрлэсэн байна.

Юуны түрүүн Турк улс Сирийн дотоод хэрэгт оролцож эхэлснээр сирийн 2,7 сая дүрвэгч туркт орж ирсэн. Эгийн тэнгис дүрвэгсэд хууль бусаар зөөсөн хөлөг онгоц, завиар  дүүрч, өдөр бүр хэдэн арван хүн живж үхэх боллоо. Эцсийн эцэст энэ тэнгис “үхлийн тэнгис” нэртэй болов гэж  бичээд  “Бид одоо хаана амрах юм бэ, ёроолд нь хүүхдийн цогцос хэвтэж байгаа усанд орцгоох юм уу гэж Тезкан асуусан байна.

Хоёр дахь гол алдаа нь жихадууд хүчтэй болж байгааг харсаар байгаад Анкара нүдээ аниад сууснаар “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн алан хядагчид туркт чөлөөтэй нэвтэрсэн.

Дараачийн дугаарт Турк улс Москватай харилцахдаа алдаа гаргаснаар эх оронд нь ирдэг аялагчдын ихэнх хувийг бүрдүүлдэг орос жуулчид ирэхээ  больсон гэжээ. Эхлээд Анкара оросын онгоцыг агаарын хил зөрчлөө гэж сөнөөсөн, дараа нь үүнийгээ тайлбарлах гэж байдлыг улам хурцатгасан. “Бид харилцаагаа тасалж, аялал жуулчлалыг хөл дээр тогтоож байсан оросуудыг алдсан” гэж Тезкан бичсэн байна.

Хамгийн сүүлд Туркийн засгийн газар Курдистаны ажилчны намтай хийж байгаадайныг зогсоож, асуудлыг энх тайвнаар шийдэх талаар юу ч хийгээгүй. Одоо туркийн гудамжуудад Дэлхийн хоёрдугаар дайны үеийг санагдуулам ядуурал, эмх замбараагүй байдал газар авлаа.

Ийм байхад улс оронд минь жуулчид яагаад ирэхгүй байна гэж гайхаад ч хэрэггүй гэж сэтгүүлч тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан