Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Британийн хатан хаан Елизавета II 90 нас хүрлээ

Их Британийн хатан хаан  хоёрдугаар Елизавета өнөөдөр 90 нас зооглож байна. Тэрээр 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлсэн юм байна. Хатан хааны төрсөн өдрийн ойд зориулсан баярын ёслол Лондон хотод эхэллээ гэж ВВС агентлаг дамжуулжээ.

Маш хүндэтгэлтэй, баяр ёслолын байдалтай тэмдэглэх ойн арга хэмжээ хатан хаан Елизавета II, нөхөр Филипптэйгээ Винзорын их цэцэрэгт хүрээлэнгээр зугаалахаар эхэлж дараа нь хатан хаан өөрийнх нь  төрсөн өдөрт зориулсан гэрэт цамхгийг асаах юм байна.

Орой нь хатан хаан төрөл төрөгсөд, ойр дотныхонтойгоо төрсөн өдрөө тэмдэглэж зоог барих гэнэ.
Хатан хааны төрсөн өдрийн албан ёсны арга хэмжээ энэ оны зургадугаар сард болох юм.

Елизавета II 1952 онд өөрийн эцэг Георг YI-г нас барсны дараа  Их Бриатнийн хатан хааны ширээнд суусан, британийн түүхэнд хамгийн удаан хугацаагаар хаан байгаа хүн юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан