Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Кумамотогийн 240 мянган оршин суугч нүүхээс аргагүйд хүрчээ
Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Японы Кумамото мужийн 240 мянган оршин суугчдад нүүх зөвлөмжийг хүргүүлжээ. Бороо үргэлжлэн орж, газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгдсээр байгаа энэ үед хөрсний гулгалт үүсч магадгүй гэж телевизийн “NHK” суваг анхааруулсан байна.

Мужийн хэд хэдэн районд цагт 70 мм хүртэл хэмжээний хур тунадас унана гэж цаг уурчид таамаглаж байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг бий болгож байна. Үүнээс гадна, Кумамотод газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжилж, долоо хоногийн хугацаанд 700 орчим ийм үзэгдэл  бүртгэгджээ.

Дөрөвдүгээр сарын 14-нд Японы баруун эрэг хавийн баруун өмнөд хэсэгт оршдог Кюшү арлын Кумамото мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол бямба гарагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Цуврал газар хөдлөлтийн улмаас 48 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болоод байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан