Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Пабло Пикассо болон Сальвадор Дали нарын бүтээл дэлгэгдэнэ
Сальвадор Далигийн бүтээлийн цуглуулгаараа дэлхийд дөрөвт ордог Оросын цуглуулагч Александр Шадрин Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нөгөөдөр буюу баасан гарагаас нэг сарын хугацаанд хувийн цуглуулгаа дэлгэх нь.
XX зууны агуу зураач, уран барималч, кубизмын урсгалыг үндэслэгч Пабло Пикассо, Испаниас гаралтай, сюрреализмын урсгалыг үндэслэгчдийн нэг зураач, уран барималч Сальвадор Дали нарын бүтээлийн эх хувьтай ойроос танилцах ховорхон завшаан тохиож буй нь энэ. Александр Шадрины цуглуулгад Далигийн уран зургаас гадна уран баримал ч түлхүү байдаг аж. Үзэсгэлэнд 200 орчим бүтээл дэлгэгдэхээс Сальвадор Далигийнх түлхүү тавигдана. Нэрт зураач Пабло Пикассогийн уран зурагаас гадна керамикийн төрлийн ажлууд ч олны хүртээл болох нь.
Александр Шадрин дэлхийн олон оронд хувийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргаж байсан нэгэн. Манай улсад үзэсгэлэн гаргах хүсэлтээ аль жилийн өмнөөс Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тавьсан гэдэг. Ийн кубизм, сюрреализмын урсгалыг үндэслэгч нэрт уран бүтээлчдийн бүтээлтэй нийслэлчүүд нэг сарын хугацаанд танилцах нь. Сальвадор Далигийн “Цаг хугацаанд эмээллүүлсэн морь”, “Шургуулгат Венера”, харин Пикассогийн “Бүжигч дөрөв”, “Ямаан толгой хажуунаасаа” хэмээх үнэ цэнэтэй бүтээлүүд үзэсгэлэнд дэлгэгдэнэ гэдгийг нэмж дуулгая.
Сальвадор Далигийн бүтээлийн цуглуулгаараа дэлхийд дөрөвт ордог Оросын цуглуулагч Александр Шадрин Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нөгөөдөр буюу баасан гарагаас нэг сарын хугацаанд хувийн цуглуулгаа дэлгэх нь. XX зууны агуу зураач, уран барималч, кубизмын урсгалыг үндэслэгч Пабло Пикассо, Испаниас гаралтай, сюрреализмын урсгалыг үндэслэгчдийн нэг зураач, уран барималч Сальвадор Дали нарын бүтээлийн эх хувьтай ойроос танилцах ховорхон завшаан тохиож буй нь энэ. Александр Шадрины цуглуулгад Далигийн уран зургаас гадна уран баримал ч түлхүү байдаг аж. Үзэсгэлэнд 200 орчим бүтээл дэлгэгдэхээс Сальвадор Далигийнх түлхүү тавигдана. Нэрт зураач Пабло Пикассогийн уран зурагаас гадна керамикийн төрлийн ажлууд ч олны хүртээл болох нь.

0 Сэтгэгдэл