"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Өнгөрсөн үеэр аялуулах өнөө цагийн үзэсгэлэнд саатаарай

Э.ГАНЦЭЦЭГ
Өдгөө өндөр шилэн барилгуудын өнгө гэрэл, сүр бараанд дарагдаж үүх түүх нь “баларсан” навтгар дүнзэн байшин нийслэл хотын маань нэгэн буйдхан “булан”-д бий. Олны нүднээс далд шахуу оршин буй жижигхэн улаан байшинд нэгэн цагт нэрт эрдэмтэн, аялагч, зураач Николай Константинович Рерих аж төрөн сууж байв. Монголоос Шамбалын орныг хайж байсан гэх энэ хүний удирдсан экспедиц Панжабаас Сиккам, Кашмир, Ладах, Каракорум, Хотон, Камсгар, Куара шар, Өрөмч, Иртин, Алтайн уулс, Монголын хязгаар нутаг, Оръёот, Ганьсу цайдам, Төвд хүртэл аялсан гэдэг. Эдгээр өдрүүдэд тохиож буй ОХУ-ын Санкпетрбург хотын соёлын өдрүүдийн хүрээнд Николай Рерихийн экспедицийн 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг түүний гэр музейд дэлгэжээ. Үзэсгэлэнгээс түүхэн ховор, содон, сонин гэрэл зургуудыг тольдох боломжтой. Түүнчлэн соёлын өдрийн хүрээнд “Нүүдэлчин монголчуудын ном: цаг хугацаа, орон зай дахь аялал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд маргаашийг хүртэл дэлгэгдэх юм. Үзэгчдийг ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн гар бичмэл болон модон барын номын сан хөмрөгөөс ховор ном, судрын зурагт хуудастай танилцуулж буй билээ.
Эдгээрийн дотроос 1893 онд Оросын Монгол судлаач эрдэмтэн A.M.Позднеев Бээжин хотноо очихдоо Юнхэ гүн сүмд амьдарч байсан түмэд ламаас авсан Түмэдийн Алтан хааны бичиг, хус модны үйсэн дээр хар өнгийн бэх, хулсан үзгээр бичсэн XVII–XVIII зууны үеийн судар, Хар хотын малтлагаар гарсан зээл авагсдын нэрс, тамганы дардас бүхий улаан буудайн зээлийг гэрчилсэн өрийн бичиг, Алтан ганжуур болон бэхэн Ганжуур, Молон тойны судар зэрэг XV-XIX зууны үеийн монголчуудын бичиг үсгийн соёлыг гэрчлэх ховор нандин судар, номыг онцолж болох юм.
Бурханы шашны сургаалыг хар эсвэл гүн хөх өнгийн гялгар цаас дээр алт, мөнгөн бэхээр бичдэг уламжлал монголчуудад байж. Ном бүтээх энэ уламжлал Төвдөөс улбаатай хэдий ч энэтхэг, уйгур, монголчуудын дунд байсан соёл юм. Хөх өнгийн хуудастай, дөрвөлжин хүрээн дотор монгол бичгээр бичсэн судар маш ховор номын тоонд багтдаг аж. Энэ мэт монголчуудын бичиг соёлын үүх түүхийг харуулсан “Нүүдэлчин монголчуудын ном: цаг хугацаа, орон зай дахь аялал” үзэсгэлэнтэй маргааш, нөгөөдөр амжиж танилцаарай.

0 Сэтгэгдэл