Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Тоглолтын зар
“Найрамдлын цуурай”
Санктпетрбург хотын соёлын өдрүүд үргэлжилж байгаа билээ. Соёлын өдрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйн нэг нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Санктпетрбург хотын дуурийн театрын уран бүтээлчдийн хамтарсан “Найрамдлын цуурай” буюу “Эхо дружбы” гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа энэ үдэш ганц удаа тоглогдох гэж байна. Монгол-Оросын найрамдлын тухай та бидний мэдэх олон сайхан дуу энэ үдэш эгшиглэхийн сацуу дэлхийн сонгодог бүтээлүүдийг ч сонсох боломжтой.
А.Дворжак. Симфони №9
Монгол Улсын Филармоний тайзнаа энэ сарын 29-нд суут хөгжмийн зохиолч Антон Леопольд Дворжакын бүтээлүүд эгшиглэх нь. Тоглолтод А.Дворжакын оргил бүтээл симфони №9 буюу Шинэ ертөнц, морин хийлийн концерт (си минор) зэрэг бүтээлүүд нь тоглогдоно. Тоглолт “Их хотын хэмнэл” залуучуудад хөгжмийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй юм.
Ардын бүжиг амьдрал минь билээ
Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүнд хүндэтгэл үзүүлэх мөн олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолт маргааш СТӨ-ний тайзнаа ганц удаа тоглогдоно.
Мэдрэхүй
Олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын бүжигчид болон балетын мэргэжлийн бүжигчид хамтран орчин үеийн балетын урлагийг мэдрүүлэх “Мэдрэхүй” тоглолтыг үзэгчдэдээ өргөн барих гэж байна. “МЭДРЭХҮЙ” тоглолтод неоклассик, сонгодог, модерн урлагийн хосолсон бүжгүүд тавигдахаас гадна “Поп”-ын хаан Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд ч багтсан гэнэ. Залуу уран бүтээлчид орчин үеийн бүжгийн хэлээр үзэгчдэд юу хэлэхийг, юу ойлгуулахыг хүсч буйг, түүнчлэн Монголын шинэ залуу балетчдын ур чадвар ямар хэмжээнд явааг уг тоглолтоос тольдож болох нь ээ. Тоглолт Corporate and Convention centre-ийн концертын танхимд маргааш 19 цагт ганц удаа болно.

0 Сэтгэгдэл