Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газрын дэмжлэгтэйгээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрин хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг монголын ард түмэнд дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг танилцуулна.

Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэн 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Нээлтийн ажиллагаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний 16:00 цагаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл