Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Сибирьт 17 бүсгүйг хөнөөсөн цуврал алуурчныг баривчилжээ
1998 оноос 2006 оны хооронд нийт 17 бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн маньяк эрийг ОХУ-ын Новосибирскээс баривчиллаа хэмээн Холбооны мөрдөх товчооны орон нутгийн салбарын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
 
Өдгөө 51 настай энэ гаж эр нутгийн биеэ үнэлэгч хүүхнүүдийг захиалан авчирч хүслээ хангаад дараа нь алаад цогцосыг нь хэсэг хэсэг болгон хувааж хаядаг байжээ. Тэрээр 1998 оноос хойш Новосибирск мужийн янз бүрийн газарт 17 бүсгүйг хөнөөж биеийг нь хэсэглэн хаясныг хуулийнхөн мөрдөн шалгах явцдаа олсон байна.

Түүнийг баривчлахын тулд  кримналистикийн шинжилгээнд орчин үеийн багаж, техник ашиглаж, энэ хугацаанд 3000 гаруй гэрчээс мэдүүлэг авч, генийн эсийн 300 гаруй шинжилгээ хийсэн гэнэ.

Түүний сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр сууцанд нэгжлэг хийж эд мөрийн баримт цуглуулснаас  гэмт хэрэгтэн гэж тогтоон баривчилсан гэжээ.
Одоо түүнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу “Хоёроос дээш хүний амь бүрэлгэсэн” гэсэн зүйлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан