Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Испанид IV зууны үеийн 600 кг хүрэл зоос олджээ
Испанийн Андалусия өөртөө засах мужийн Томарес хотод IV зууны үеийн 600 орчим кг хүрэл зоос олдсон тухай “El País” сонинд мэдээлжээ.

Лхагва гарагт хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд барилгын ажил хийж байсан экскаваторын жолооч нар зоосоор дүүргэсэн эртний Ромын үеийн 19 ширхэг шавар ваар олсон байна. Испанийн археологичид эдгээрийг хосгүй олдвор гэж үнэлжээ.

Хүрэл зооснуудын нүүрэн талд Ромын эзэнт гүрний хаад болох Диоклетиан /245-313/, Максимиан /250-310/,  Нэгдүгээр их Константин /272-337/ нарын хөргийг дүрсэлсэн байна. Үүнээс гадна эртний Ромын үеийн шавар ваарнуудаас 10 нь бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн байжээ.

Археологийн хосгүй олдворыг Севилья хотын Археологийн музейд шилжүүлэн өгсөн байна. Эдгээр зоос нь эзэн хаанд төлөхөөр цуглуулсан татварын мөнгө байсан гэж таамаглаж байгаа аж.
ЭХ СУР: МОНЦАМЭ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан