Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Туркт сөрөг хүчний сэтгүүлчдийг бөөнөөр нь ажлаас халж байна

Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хүний эрх, ардчиллын асуудлаарх бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр “Туркийн эрх баригчид өөрсдөдөө таалагддаггүй сэтгүүлчдийг бөөнөөр нь ажлаас халж, торны цаана суулгаж байна. Европын холбоонд элсэх шаардлага биелүүлж байгаа нь энэ” гэж Долгов бичсэн байна.
Сөрөг хүчнийг дэмждэг туркийн хэвлэл мэдээллийн ажилтан 400 гаруй хүнийг ажлаас нь халсан тухай үүний өмнө мэдээлж байсан юм. Энд голдуу Zaman сонин,  Cihan агентлагийн ажилтнууд өртсөн гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 Анкара дахь Zaman  сонины редакцийг хааж, бүх ажилтныг нь халаад гадаадад ажилладаг сурвалжлагчдын ажлыг зогсоож  эргүүлж татсан гэж эх сурвалж мэдэлжээ.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон хэд хэдэн удаа сөрөг хүчний хэвлэл мэдээлийн хэрэгслийн талаар мэдэгдэл хийж, зарим хэвлэлийг бүр шүүхэд өгч байсан удаатай. Энэ хүрээнд олон сэтгүүлчийг саатуулан, редакциудад нь нэгжлэг хийж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан